Герман, АНУ-ын эрх баригчид Навальныйгийн зоригийг сайшаажээ

Хуучирсан мэдээ: 2022.08.21-нд нийтлэгдсэн

Герман, АНУ-ын эрх баригчид Навальныйгийн зоригийг сайшаажээ

Герман, АНУ-ын эрх баригчид Навальныйгийн зоригийг сайшаажээ

Оросын сөрөг хүчний зүтгэлтэн Алексей Навальныйг хордуулсан халдлагын хоёр жилийн ой тохиож байна. Үүнийг тохиолдуулан Герман, АНУ-ын эрх баригчид Навальныйг дурсаж, түүний зоримог шийдэмгий байдлыг сайшаажээ.

“Тэр аллагаас арай ядан амьд гарсан. Тэр Германд байж болох байсан. Гэвч ардчилал, эрх чөлөө, хуулиа дээдлэхийн төлөө тэмцэхийг хүссэн учраас Орост буцаж ирсэн. Би түүнтэй ярилцаад ямар зоригтой эр болохыг нь мэдсэн” гэж Германы канцлер Олаф Шольц өчигдөр /2022.08.20/ хэлжээ.

АНУ-ын Төрийн департментын хэвлэлийн төлөөлөгч Нед Прайс ч мөн Навальныйгийн талаар үг хэлсэн. Тэрбээр Навальныйг нэн даруй суллахыг уриалаад, Оросын засгийн газар сөрөг хүчний зүтгэлтнүүд болон хараат бус хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг дарангуйлж байгааг буруушаав. “Украин дахь Кремлийн түрэмгийлэл эх орондоо хүчтэй хэлмэгдүүлэлт дагуулж байгаа нь тохиолдлын хэрэг биш” гэж Нед Прайс хэллээ.

Алексей Навальный нь ОХУ-ын ерөнхийлөгч Путиныг хамгийн хурцаар шүүмжилдэг нэгэн. Тэрбээр Путины дэглэмийн асар их авлигын хэргүүдийг нарийвчлан дэлгэж байсан. Навальный 2021 оны нэгдүгээр сард Германаас буцаж ирээд Орост баривчлагдсан. Энэ оны гуравдугаар сард Навальный залилан мэхэлсэн, шүүхийг үл хүндэтгэсэн хэргээр есөн жил хорих ялаар шийтгүүлсэн билээ. Эрх баригчид улс төрийн зорилготойгоор түүнийг аль болох удаан хугацаанд торны цаана суулгахыг хүсч буй аж.

Эх сурвалж: ABC NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж