Нисгэгчид нь унтсаны улмаас онгоц бууж чадаагүй

Хуучирсан мэдээ: 2022.08.21-нд нийтлэгдсэн

Нисгэгчид нь унтсаны улмаас онгоц бууж чадаагүй

Нисгэгчид нь унтсаны улмаас онгоц бууж чадаагүй

Суданаас Этиоп руу нисч байсан онгоцны хоёр нисгэгч унтсаны улмаас буулт хийж чадаагүй явдал гарчээ. “Ethiopian Airlines” компанийн Боинг 737-800 онгоц өнгөрсөн долоо хоногийн Даваа гаригт Аддис-Абеба-Боле олон улсын нисэх онгоцны буудалд буух ёстой байсан. Гэвч төлөвлөсөн цагтаа буулт хийлгүй автомат нислэгээр хэтэрч явсан аж. Энэ үед онгоц 11 мянган метрийн өндөрт байжээ.

Агаарын хөдөлгөөний удирдлагын баг нислэгийн багийнхантай холбоо барихаар хэд хэдэн удаа оролдсон. Гэвч оролдого амжилтгүй болж, улмаар хөөрөх зурвасыг өнгөрөх үед нь түгшүүрийн дохио өгсөн байна. Эцэст нь 25 минутын дараа онгоц аюулгүй газарджээ.

Нисэхийн шинжээч Алекс Махерас твиттер хуудсандаа санаа зовж, цочирдож буйгаа илэрхийлсэн. Тэрбээр энэ явдлыг нисгэгч хэт ядарсантай холбоотой гэж таамаглажээ. Нисгэгч ийн ядрах нь цоо шинэ зүйл биш бөгөөд олон улсын хэмжээнд агаарын аюулгүй байдалд заналхийлсээр байгаа гэдгийг тэр онцлов. “Southwest Airlines” болон “Delta Air Lines”-ийн нисгэгчид энэ талаар агаарын тээврийн компанийн удирдлагуудад анхааруулсан байна.

Цар тахлын хязгаарлалтууд хаа сайгүй суларснаар агаарын тээврийн эрэлт нэмэгдсэн нь нисгэгчид ядрах гол шалтгаан болсныг тэд онцолжээ. Түүнчлэн цаг агаарын хүнд нөхцлөөс үүдэлтэй эмх замбараагүй цагийн хуваарь ч үүнд нөлөөлөх аж.

Нисгэгч унтсан тохиолдол үүгээр дуусахгүй. Нью-Йоркоос Ром руу нисч байсан нисгэгч унтсаны улмаас ажлаасаа халагдсан тухай өнгөрсөн тавдугаар сард хэвлэл мэдээллээр мэдээлж байв. Тухайн үед туслах нисгэгч мөн зөвшөөрлийн дагуу амарч байсан тул агаарын хөдөлгөөний удирдлагатай тухайн онгоц 10 минутын турш холбоо тасарсан аж.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ГайхмаарГайхмаар
5
ХарамсалтайХарамсалтай
4
ЗөвЗөв
4
ХахаХаха
4
ХөөрхөнХөөрхөн
4
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж