Оросын дарвуулт завийг дуудлагаар худалдана

Хуучирсан мэдээ: 2022.08.21-нд нийтлэгдсэн

Оросын дарвуулт завийг дуудлагаар худалдана

Оросын дарвуулт завийг дуудлагаар худалдана

Оросын тэрбумтан Дмитриевич Пумпянскийн эзэмшиж байсан супер дарвуулт онгоцыг дуудлагаар худалдах болжээ. Уг дарвуулт онгоц нь 75 сая ам.долларын үнэтэй юм. АНУ-ын “JP Morgan” банк Дмитриевич Пумпянскийг 20 сая ам.долларын зээлээ төлөөгүй гэж мэдэгдсэний дараа Аксиома нэртэй дарвуулт завийг нь хурааж авсан аж.

Аксиома дарвуулт завь 72.5 метр өндөртэй, зургаан кабинтай. Мөн усан сан, жакузи, рашаан, 3D кино театр зэрэг бий. Завийг Мягмар гаригт дуудлага худалдаанд оруулах бөгөөд өөрийн үнэлгээнээс доогуур үнээр зарагдах төлөвтэй байна. Оросуудад хориг арга хэмжээ авснаас хойш худалдагдаж буй анхны тансаг зэрэглэлийн завь нь Аксиома болж байна. Пумпянскийн эзэмшилд байсан эл завийг 2013 онд бүтээсэн бөгөөд анх Улаан талбай гэдэг нэртэй байжээ. Саятнууд долоо хоногт 549 мянган евро төлөөд түрээсэлдэг байсан.

Украины дүрвэгсдэд туслахын тулд энэ мэтчилэн хураагдсан хөрөнгийг ашиглахыг Их Британи зэрэг зарим орны засгийн газар уриалаад буй. Гэвч Аксиомаг худалдсан мөнгө дүрвэгсдэд бус “JP Morgan” банкинд очих бололтой.

Дмитриевич Пумпянский нь ган хоолой үйлдвэрлэгч ОАО ТМК компанийн эзэн юм. ОАО ТМК нь Оросын төрийн өмчит эрчим хүчний Газпром компанийн ханган нийлүүлэгч ажээ. Пумпянскийн нийт хөрөнгийг 1.84 фунт стерлинг гэж тодорхойлсон байдаг. Өдгөө 58 настай тэрбумтанд Их Британи, АНУ, Европын холбоо хориг тавиад байна.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж