“Тесла”-гийн туршилтад хүүхдүүд оролцуулсан бичлэгийг “Youtube” устгажээ

Хуучирсан мэдээ: 2022.08.21-нд нийтлэгдсэн

“Тесла”-гийн туршилтад хүүхдүүд оролцуулсан бичлэгийг “Youtube” устгажээ

“Тесла”-гийн туршилтад хүүхдүүд оролцуулсан бичлэгийг “Youtube” устгажээ

“Тесла”-гийн автомашины аюулгүй байдлын туршилтад манекены оронд хүүхдүүд ашигласан бичлэгийг “Youtube” компани платформоосоо устгажээ. Туршилтын зорилго нь хамгийн сүүлийн үеийн тусламжийн системээр тоноглогдсон “Тесла” машин замаар гарч яваа хүмүүстэй мөргөлдөхөөс автоматаар зайлж чадах эсэхийг тодорхойлох байв.

“Youtube” компани насанд хүрээгүй хүүхдийг аюултай үйл ажиллагаанд оролцож байгаа, оролцохыг уриалсан контентыг зөвшөөрдөггүй учраас эл бичлэгийг устгасан гэдгээ Баасан гаригт мэдэгджээ.

Бичлэг наймдугаар сарын 14-нд нийтлэгдсэн. Туршилтын үеэр Модель 3 машин хүүхэд рүү чиглэн 12км/цаг хурдтай давхиж байжээ. Гэхдээ хэн ч бэртэж гэмтээгүй буюу туршилт амжилттай болсон байна. Бичлэгийг устгахаас өмнө хэчнээн мянган хүн үзжээ. Туршилтыг удирдсан Пак хэлэхдээ “Машин хүүхдийг таних эсэхийг бид туршсан. Туршилтын үеэр машин 12 км/цагаас илүү хурдлаагүй. Систем бүтэлгүйтлээ гэхэд би удирдлагыг авахад бэлэн байсан” гэжээ. Туршилтыг эхлээд манекентэй, дараа нь өндөр биетэй сагсан бөмбөгийн тамирчинтай, эцэст нь хүүхэдтэй хийсэн аж.

Эх сурвалж: CNBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж