“Бүс ба зам” санаачилгыг өрийн урхи гэснийг үгүйсгэв

Хуучирсан мэдээ: 2022.08.21-нд нийтлэгдсэн

“Бүс ба зам” санаачилгыг өрийн урхи гэснийг үгүйсгэв

“Бүс ба зам” санаачилгыг өрийн урхи гэснийг үгүйсгэв

Хятад улс “Бүс ба зам” санаачилгын хүрээнд 149 оронд нэг их наяд ам.доллар зарцуулсан. Уг санаачилгыг АНУ өрийн урхи гэж нэрийдэн буруутгасан хэдий ч Хятад үгүйсгээд буй. Хятадын Гадаад хэргийн яамнаас мэдээлснээр, долдугаар сарын 4-ний байдлаар 149 орон, 32 олон улсын байгууллагатай 3000 төсөл хэрэгжүүлж байна.

“Бүс ба зам” санаачилга нь өдгөө ес дэхь жилдээ хэрэгжиж байна. Санаачилгыг ихэвчлэн төрийн дэмжлэгтэй томоохон аж ахуйн нэгжүүдээр дамжуулан зам, нисэх буудал, далайн боомт болон бусад дэд бүтцэд зарцуулдаг. Төсөл Африк, АНУ-аас өмнө Ази болон Европ тивд хэрэгжсэн. Гэвч АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен эл санаачилгыг өрийн урхи гэж буруутгажээ.

Зарим улсын хувьд Хятадаас зээлсэн мөнгөө эргүүлэн төлөх эсэх нь эргэлзээтэй асуудал болоод буй. Тухайлбал, Шри-Ланкын засгийн газар 2017 онд Хамбантота боомтын 70 хувийг Хятадын худалдаачдын группт шилжүүлсэн. Мөн Хятадад барьсан гүний усны байгууламжийг 99 жилийн хугацаатай түрээслэх гэрээгээр шилжүүлжээ. Мьянмар дахь Хятадын хөрөнгө оруулалттай усан цахилгаан станц бий. Станцынхаа зарим хэсгийг 2011 онд Хятадад буцааж өгөх саналыг Мьянмар улс эсэргүүцсэн учраас станцын ажил түр зогсжээ.

Харин Хятад улс “Бүс ба зам” санаачилгыг өөрөөр тайлбарлажээ. Тэдний жинхэнэ зорилго нь Хятад болон хөгжиж буй бусад орны хоорондын үл ойлголцол, хамтын ажиллагааны саад тотгорыг арилгах явдал гэж Гадаад хэргийн яам мэдэгдлээ.

Гэвч зарим ажиглагчийн үзэж буйгаар “Бүс ба зам” санаачилга нь Азид холимог үр дүнтэй байсан юм. Ил тод бус нэр томъёо, байгаль орчин, нийгэмд үзүүлэх сөрөг нөлөөлөл, өрийн урхинд хүргэсэн гэрээнүүдийг энд дурдаж болно. Нөгөө талаас энэ төслүүд нь богино хугацаанд дэд бүтцийн томоохон цоорхойг шийдэж байжээ.

Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэнбин Пүрэв гаригт мэдэгдэл хийхдээ “Бүс ба зам” санаачилгын дэлхийд авчрах хязгааргүй үр өгөөжийг дурдсан. Санаачилгын хүрээнд 84 оронтой шинжлэх ухаан, технологийн хамтын ажиллагаатай байна. Мөн 1118 хамтарсан судалгааны төсөл, 53 хамтарсан лаборатори байгуулжээ. Хятадаас Европын 190 гаруй хот руу ачааны галт тэрэг явж байна.

Эх сурвалж: SCMP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж