АНУ: Украинд 775 сая ам. долларын тусламж үзүүлнэ

Хуучирсан мэдээ: 2022.08.20-нд нийтлэгдсэн

АНУ: Украинд 775 сая ам. долларын тусламж үзүүлнэ

АНУ: Украинд 775 сая ам. долларын тусламж үзүүлнэ

АНУ-ын засгийн газар Украинд 775 сая ам. долларын үнэ бүхий цэргийн нэмэлт тусламж үзүүлэхээ мэдэгдэв. Тусламжийн  багцад "HIMARS" гэгддэг өндөр хөдөлгөөнт артиллерийн пуужингийн системд зориулсан сум, 16 гаубиц, их бууны 36 мянган сум, мөн радарын системийг онилох өндөр хурдтай, цацрагийн эсрэг пуужингууд багтах аж.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкен “Украины арми болон ард түмний эр зориг, хүч чадал ер бусын бөгөөд АНУ Украинд нэмэлт систем, чадавхийг үргэлжлүүлэн өгөх болно” гэж мэдэгджээ.

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский өнгөрсөн Баасан гаригт  твиттер хуудсаараа дамжуулан АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байденд талархал илэрхийлжээ.  Тэрбээр  “Бид түрэмгийлэгчийг ялах бас нэг чухал алхам хийлээ” гээд Украин эрх чөлөөтэй болно гэж мэдэгдэв.

ОХУ-ын мэдэлд байдаг Украины зүүн өмнөд хэсэгт орших Запорожье атомын цахилгаан станц наймдугаар сарын эхэн үеэс эхлэн удаа дараа буудлагад өртөж байна. Украин, Орос хоёр бие биенээ халдлагад буруутгав.

Олон улсын атомын энергийн агентлаг АЦС-ын аюулгүй байдлыг хангах зорилгоор төлөөлөгчдийг илгээхийг уриалжээ.

Зеленский Баасан гаригт  хийсэн видео мэндчилгээндээ "Украины дипломатууд, манай түншүүд, НҮБ, ОУАЭХА-гийн төлөөлөгчид нарийн ширийн зүйлийг боловсруулж байна" гэж мэдэгдэв.

Эх сурвалж: nhk japan

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж