Реппер Quiza Украины далбаатай дуулж, хураалгав

Хуучирсан мэдээ: 2022.08.20-нд нийтлэгдсэн

Реппер Quiza Украины далбаатай дуулж, хураалгав

Реппер Quiza Украины далбаатай дуулж, хураалгав

Цар тахалтай холбоотойгоор хоёр жил завсарласан “Хуур” хөгжмийн наадам Төв цэнгэлдэх хүрээлэнд өчигдөр /2022.08.19/ боллоо. Хөгжмийн наадмын үеэр тайзнаа реппер Quiza "Эрх чөлөө" дуугаа Украины далбаатай дуулж, хураалгасан нь олны анхаарлыг татав.

Тэрбээр твиттер хуудаснаа "Одням Тэгшээ гэдэг хүн Украины далбаатай тайзан дээр гарсанг минь эсэргүүцэж, микрофон булааж авав. Микрофон эвдрэв. Охиныг минь заналхийлэв. Намайг гуйлгачин гэж цоллоод, ална гэв. Зураглаач найзыг минь цохиж, нүүр рүү нь ус цацав" гэжээ.

Уг хөгжмийн наадамд “Reborn stage” буюу хип хоп, трап урсгалын уран бүтээлчид, “Live stage” буюу шинэ залуу, дотоодын хамтлагууд, “Electronic stage” буюу дотоодын алдартай DJ нараас бүрдсэн 40 орчим уран бүтээлчид оролцсон.

Үүнээс гадна дэлхийн алдарт реппер Lil Pump XMF хөгжмийн наадамд урилгаар оролцож, 45 минутын турш ая дуугаа өргөв.

Түүний дуулсан “Gucci Gang” уран бүтээл нь youtube сувагт 1.1 тэрбум хандалт авч байсан юм. Энэ дуу нь АНУ-ын Billboard-ын топ гурван уран бүтээлд шалгарсан байдаг. Мөн дуучин Kanye West-тэй “I love it” дуун дээр хамтарч ажилласан бөгөөд мөн л олныг шуугиулж, цаг үедээ хит болсон юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
60
ТэнэглэлТэнэглэл
29
ЗөвЗөв
12
ХахаХаха
8
ГайхмаарГайхмаар
6
ХарамсалтайХарамсалтай
4
ХөөрхөнХөөрхөн
3
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж