Жолигийн хөхөрсөн гар, тохойн зураг ил болов

Хуучирсан мэдээ: 2022.08.20-нд нийтлэгдсэн

Жолигийн хөхөрсөн гар, тохойн зураг ил болов

Жолигийн хөхөрсөн гар, тохойн зураг ил болов

Анжелина Жолигийн 2016 онд экс нөхөр Брэд Питттэй хувийн онгоцонд муудалцсанаас болж гар нь хөхөрсөн зургууд ил болов. Оскарын шагналт, 47 настай жүжигчин бүсгүй 2016 оны есдүгээр сарын 14-нд Францаас Лос Анжелес руу хувийн онгоцоор нисч байхдаа экс нөхөртэйгөө зодолдож, хэрэлдсэн байна. Хэргийн мөрдөн байцаалтын хүрээнд гар, тохой нь хөхөрсөн зургуудыг Холбооны мөрдөх товчоонд Анжелина Жоли өгсөн байна.

Нислэгийн үеэр 58 настай Питт түүнийг онгоцны арын бие засах газар руу аваачиж, мөрнөөс нь барьж, сэгсэрч, "Энэ гэр бүлийг чи байхгүй болгож байна" гэж хашгирсан аж. Питт хуучин эхнэрийнхээ бүх мэдэгдлийг үгүйсгэж байна.

Онгоцонд байсан хүү Маддокс нь энэ үйл явдалд хөндлөнгөөс оролцож болиулах гэж оролджээ. Жоли хүүхэд рүү Брэд мөн адил дайрна гэж бодсон тул хүчтэй түлхсэн талаараа ярьсан аж.

Ямартай ч энэ хэргийг зүгээр өнгөрөөж болохгүй гэж үзэн, Жоли "FBI”-г хангалттай ажилласангүй хэмээн шүүхэд нэрээ нууцлан гомдол мэдүүлсэн юм.

Эх сурвалж: Daily mail

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ТэнэглэлТэнэглэл
7
ХарамсалтайХарамсалтай
6
БурууБуруу
4
ХахаХаха
3
ХөөрхөнХөөрхөн
3
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж