Нийт 162 хүн халдвар авсны 106 нь хотод бүртгэгдэв | News.MN

Нийт 162 хүн халдвар авсны 106 нь хотод бүртгэгдэв

Нийт 162 хүн халдвар авсны 106 нь хотод бүртгэгдэв

Нийт 162 хүн халдвар авсны 106 нь хотод бүртгэгдэв

Монголд цар тахлын омикрон хувилбарын мутацийн халдвар нэмэгдэж байгааг Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс анхааруулж буй. ХӨСҮТ-өөс хийсэн сорьцын судалгаагаар долдугаар сарын сорьцод омикроны BA.5 хувилбарын дөрвөн дэд хэв шинж 70 хувьтай давамгайлж байна. Энэ хувилбарын нууц үе нь 2.4 хоног. Иргэдийн давтан өвдөж байгаа хугацаа нь 6.6 сар байна. Нийгмийн харилцаанд идэвхтэй оролцдог 18-39 насны бүлгийнхэн халдварт өртөх эрсдэл 1.3 дахин өндөр байна.

Улсын хэмжээнд 1230 хүн хэвтэн эмчлүүлж  байна. Иргэд нэмэлт тундаа хамрагдаж, хүүхдээ вакцинд хамруулах боломжтой гэдгийг яамнаас зөвлөж буй.

Сүүлийн 24 цагт 162 тохиолдол батлагдсан байна. Харин 613 хүн эдгэрч, 711 хүн хяналтад оржээ.

Нийт батлагдсан тохиолдлын 106 нь нийслэлд бүртгэгджээ. Харин Архангай аймагт гурав, Баян-Өлгийд нэг, Дархан-Уулд найм, Дорноговьд 14, Дорнод аймагт нэг, Өмнөговьд 28, Төв аймагт нэг тохиолдол тус тус бүртгэгдсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-08-20 213.87.161.20

>>> Халуун охид таныг хүлээж байна – – https://ok.me/JuZ31

Avatar

Зочин 2022-08-20 202.126.89.137

Олон зуун хун цугласан найр, наадам, хурал чуулганаа больмор юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж