Жоко: Ши, Путин нар “G20”-ийн уулзалтад оролцоно

Хуучирсан мэдээ: 2022.08.20-нд нийтлэгдсэн

Жоко: Ши, Путин нар “G20”-ийн уулзалтад оролцоно

Жоко: Ши, Путин нар “G20”-ийн уулзалтад оролцоно

Индонезийн Ерөнхийлөгч Жоко Видодо БНХАУ-ын дарга Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар ирэх арваннэгдүгээр сард болох “G20”-ийн дээд хэмжээний уулзалтад оролцохоор төлөвлөж байна гэж мэдэгдлээ. Индонез улс энэ жилийн “G20”-ийг удирдах юм.

Ши, Путин нар Индонезийн Бали аралд болох дээд хэмжээний уулзалтад ирнэ гэж Жоко Пүрэв гаригт АНУ-ын "Блүүмберг" агентлагт ярьжээ. Путин, Жоко нар "G20"-ийн дээд хэмжээний уулзалтын бэлтгэл ажил болон хүнсний аюулгүй байдлын талаар утсаар ярьсан гэж ОХУ-ын Ерөнхийлөгчийн тамгын газраас мэдэгдсэн.  Гэхдээ Ерөнхийлөгч Путин уулзалтад биечлэн оролцох уу, эсвэл өөр арга замаар оролцох уу гэдгийг хэлээгүй байна. “G20”-ийн барууны орнууд Путиныг дээд хэмжээний уулзалтад оролцохыг эсэргүүцэж байгаа юм.

Индонез улс “G20”-ийн гишүүн биш ч Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийг дээд хэмжээний уулзалтад урьсан.  Зеленский урилгад хариу өгөх эсэх нь хэн оролцохоос хамаарна гэж зургадугаар сард мэдэгджээ.

Эх сурвалж: NHK Japan 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж