Индонезийн Ерөнхийлөгч Жоко Видодо БНХАУ-ын дарга Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар ирэх арваннэгдүгээр сард болох “G20”-ийн дээд хэмжээний уулзалтад оролцохоор төлөвлөж байна гэж мэдэгдлээ. Индонез улс энэ жилийн “G20”-ийг удирдах юм.
Ши, Путин нар Индонезийн Бали аралд болох дээд хэмжээний уулзалтад ирнэ гэж Жоко Пүрэв гаригт АНУ-ын "Блүүмберг" агентлагт ярьжээ. Путин, Жоко нар "G20"-ийн дээд хэмжээний уулзалтын бэлтгэл ажил болон хүнсний аюулгүй байдлын талаар утсаар ярьсан гэж ОХУ-ын Ерөнхийлөгчийн тамгын газраас мэдэгдсэн. Гэхдээ Ерөнхийлөгч Путин уулзалтад биечлэн оролцох уу, эсвэл өөр арга замаар оролцох уу гэдгийг хэлээгүй байна. “G20”-ийн барууны орнууд Путиныг дээд хэмжээний уулзалтад оролцохыг эсэргүүцэж байгаа юм.
Индонез улс “G20”-ийн гишүүн биш ч Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийг дээд хэмжээний уулзалтад урьсан. Зеленский урилгад хариу өгөх эсэх нь хэн оролцохоос хамаарна гэж зургадугаар сард мэдэгджээ.
Эх сурвалж: NHK Japan
Холбоотой мэдээ