Цөмийн зэвсгээс ангижруулах БНСУ-ын саналыг няцаав

Хуучирсан мэдээ: 2022.08.19-нд нийтлэгдсэн

Цөмийн зэвсгээс ангижруулах БНСУ-ын саналыг няцаав

Цөмийн зэвсгээс ангижруулах БНСУ-ын саналыг няцаав

Хойд Солонгосыг цөмийн зэвсгээс ангижирвал эдийн засгийн тусламж үзүүлнэ гэх Өмнөд Солонгосын саналыг Ким Жон Уны дүү няцаажээ. Хойд Солонгосын эрх баригч намын "Родон Синмун" сонины Баасан гаригийн  дугаарт Ким Ё Жон тус саналыг няцаасан талаар нийтэлсэн байна. БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёль Даваа гаригт  хийсэн илтгэлдээ, хэрэв Хойд Солонгос цөмийн зэвсгээс ангижруулах бодит үйл явцыг эхлүүлбэл эдийн засагт нь үе шаттайгаар туслахад бэлэн байна гэж онцолсон юм.

Ким Ё Жон саналыг няцаасны сацуу Юныг АНУ-тай хамтарсан цэргийн сургуулилт хийхээр төлөвлөж байгааг "ичгүүргүй" гэж нэрлэжээ. Өмнөд Солонгосын арми Солонгосын хойгт онц байдал үүссэн гэж үзэн, наймдугаар сарын 22-нд АНУ-ын хүчинтэй ээлжит хамтарсан сургуулилтаа эхлүүлэхээ мэдэгдээд байсан юм.

Ким Жон Уны дүү  Лхагва гаригт  Пхеньян далавчит пуужин харвасныг зэвсгийн туршилт гэж тодорхойлжээ.  Тэрбээр  мөн Өмнөд Солонгосын арми Өмнөд Пёнган мужийн Анжу руу хөөргөх талбайг зассан талаар мэдээлэв.

Эх сурвалж: NHK Japan

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж