АНУ-ын экспортын хязгаарлалт Хятадад хүндрэл учруулж байна

Хуучирсан мэдээ: 2022.08.19-нд нийтлэгдсэн

АНУ-ын экспортын хязгаарлалт Хятадад хүндрэл учруулж байна

АНУ-ын экспортын хязгаарлалт Хятадад хүндрэл учруулж байна

АНУ дэвшилтэт технологийн экспортоо мэдэгдэхүйц хязгаарлаж буй тул Хятад улс дотоодын хагас дамжуулагчийн үйлдвэрлэлээ хөгжүүлэхэд асар их бэрхшээлтэй тулгарч байна. Зүүн Хятадын Нанжин хотод өчигдөр /2022.08.18/ эхэлсэн Дэлхийн хагас дамжуулагчийн бага хурлаар энэ сэдвийг нухацтай хэлэлцжээ. Нанжин хотноо болж буй уг хурал нь хагас дамжуулагчийн салбарын гол тоглогчид цуглардаг хамгийн чухал уулзалтуудын нэг юм. Энэ хуралд засгийн газрын албан тушаалтнуудаас эхлээд компанийн удирдлагууд, шилдэг инженерүүд оролцдог.

АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден өнгөрсөн долоо хоногт чипний тухай шинэ хуулийг баталсан. Энэхүү шинэ хууль нь Хятадад даван туулах боломжгүй сорилтуудыг бий болгож байна гэж мэргэжилтнүүд үзэж байна. “Хятад улс хагас дамжуулагч төхөөрөмж, материалын саатлыг дангаараа шийдэх боломжгүй” гэж хэлэлцүүлгийн үеэр Хагас дамжуулагчийн холбооны дэд дарга Юй Шиеканг хэллээ.

Хятадын хагас дамжуулагчийн салбарын 744 гишүүн АНУ-ын шийдвэрийг буруушаасан байр суурьтай байна. “Эх орны үйлдвэрийн чипний материал, тоног төхөөрөмж импортыг орлохуйц хангалттай сайн биш байна” гэж энэ салбарт улсдаа тэргүүлдэг “Tongfu Microelectronics”-ийн дэд ерөнхийлөгч Ху Вэньлун хэлжээ. Түүний хэлснээр дотоодод үйлдвэрлэсэн тоног төхөөрөмжийг үйлдвэрлэлийн шугамд бараг ашигладаггүй аж. Энэ салбарт Хятадын чадавхийг нэмэгдүүлэхэд олон улстай нягт хамтран ажиллах зайлшгүй шаардлагатай юм.

Дотоодын чипний үйлдвэрлэлийг борлуулалтын мэдээгээр нь хэмжихэд сайн байгаа мэт харагдавч үндсэн технологи нь сайнгүй байгааг Ху Вэньлун онцолж байна. Тиймээс тус улс газрын тос худалдаж авах бус чип импортлоход илүү их мөнгө зарцуулах болжээ. Хятадын чип үйлдвэрлэл өнгөрсөн сард өмнөх оны мөн үетэй харьцуулахад 16.6 хувиар буурч, 27.2 тэрбум болсон.

Эх сурвалж: SCMP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж