Парисын их гурвал түнжин хагарч эхэлсэн сурагтай. ПСЖ өнгөрсөн тойрогт Монпелье багийг хожсон тоглолтын үеэр Мбаппе Мессиг мөрлөж, Неймартай торгуулийн цохилт булаалдсан. Франц залуу хүүд торгуулийн цохилтоос гоолдох боломж байсан ч тэрбээр алдаж, үүнийх нь дараа Неймар торгуулийн цохилт цохихыг хүссэн аж.
Мөн тэрбээр өөрт нь бөмбөгөө дамжуулж чадаагүй Мессиг мөрлөж байгаа харагдав. Месси ч түүн рүү гайхсан байдалтай харсан. Тэгвэл Мбаппегийн энэ бүх үйлдэл Английн шигшээ болон Манчестер Юнайтедын домог Уэйн Рунид таалагдсангүй.
Тэрбээр ярихдаа “23 настай тамирчин Мессиг түлхлээ. Би амьдралдаа ийм том эготой хүн харж байсангүй. Хэн нэгэн Мбаппед Месси түүний насан дээр аль хэдийнэ дөрвөн Баллон д’Ор хүртсэн гэдгийг сануулаарай” гэжээ.
Түүний энэхүү мэдэгдлийн дараа хөлбөмбөг сонирхогчид Рунитэй санал нийлж, Мбаппегийн зохисгүй үйлдлийг шүүмжилжээ.
Pero qué hace Mbappé? La uña de Messi tiene más historia que él.
— Xavi (@LaEraXavi) August 14, 2022
Холбоотой мэдээ