Байр суурь: Цэцэрлэгийн хоолны зардлын 50 хувийг гаргахыг эцэг, эхчүүд дэмжиж байна | News.MN

Байр суурь: Цэцэрлэгийн хоолны зардлын 50 хувийг гаргахыг эцэг, эхчүүд дэмжиж байна

Байр суурь: Цэцэрлэгийн хоолны зардлын 50 хувийг гаргахыг эцэг, эхчүүд дэмжиж байна

Байр суурь: Цэцэрлэгийн хоолны зардлын 50 хувийг гаргахыг эцэг, эхчүүд дэмжиж байна

Цэцэрлэгийн насны хүүхдүүдийн өсөлт хөгжил, эрүүл мэндэд өдөрт авч байгаа хоолны шим тэжээл маш чухал байдаг. Тэгвэл Монголд цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардал 2400 төгрөг байдаг талаар Боловсрол, шинжлэх ухааны яамны сайд Л.Энх-Амгалан хэлсэн. Тодруулбал “2013 он хүртэл цэцэрлэгийн хоолны зардлын 50 хувийг эцэг, эхээс нь авч байсан юм. Харин үүний дараагаар улс төрийн зорилгоор төрөөс 100 хувь даахаар болсон. Гэтэл төрөөс гаргаж байгаа зардал нь хүүхдэд хангалттай хэмжээний илчлэг өгдөггүй. Тиймээс цаашид цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардлын 50 хувийг эцэг, эхээс гаргуулах зайлшгүй шаардлагатай байна” гэж үзсэн юм.

Тиймээс цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардлын 50 хувийг эцэг, эхээс нь гаргуулах тухай иргэдийн байр суурийг сонслоо.

Иргэн Д.Должинсүрэн:

-Эд өсч, хөгжиж байгаа насан дээр нь өдрийн 2400 төгрөгөөр хэр шим тэжээлтэй хоол өгдөг вэ гэдэг нь эргэлзээтэй. Тиймээс боломжтой бол талыг нь ч гэсэн хүүхдийнхээ төлөө өгөх хэрэгтэй. Хамгийн гол нь хүүхдийнхээ хоолны шим тэжээлийг сайжруулах гэж байгаа гэдгийг ойлгох нь чухал. Харин нөгөө талд боломжгүй айлуудад яаж тусахыг мэдэхгүй байна.

Иргэн Т.Очирхуяг:

-Хоолны зардлын тал хувийг нь төлөх боломжтой айлуудаас аваад, бололцоо муутай айлын хүүхдүүдийг төр даагаад явах  хэрэгтэй. Ийм бага мөнгөөр хүүхдүүдийг хоолловол хангалттай шим тэжээл авч чадахгүй. Ядаж сүүний  мөнгийг нь өгч байвал зүгээр. Өдөрт нэг аяга сүү уух нь хүүхдийн эрүүл мэнд, өсөлт хөгжилд нь маш чухал.

Иргэн Б.Солонго:

-Цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардлын 50 хувийг эцэг, эхээс гаргуулахыг дэмжихгүй байна. Улирал бүр 200 мянган төгрөг өгдөг. Үүнийгээ зохицуулаад хүргэх хэрэгтэй. Тиймээс хуучнаараа байсан нь дээр.

Иргэн Н.Ням-Осор:

-Тал мөнгийг нь өгөх боломжтой хүмүүс өгч байсан нь зүгээр. Боломжгүй хүмүүсийг нь төр судлаад харж үзэх байх. Харин ажил хийдэг залуу хүмүүс өгөх л ёстой. Байнга бүх ачаагаа улсынхаа нуруун дээр үүрүүлж болохгүй. Өдөрт 2400 төгрөгийн хоол хүүхдэд өгнө гэдэг маш бага төсөв. Үүнийг нэмэх л хэрэгтэй. Ядаж 5000 төгрөг болговол боломжийн хоол өгөх боломжтой.

Д.Намуунцэцэг

 

 

 

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

22 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-08-19 64.119.24.16

Төлбөхийг төлөх чадваргүй айлууд олон бий бх. Хүүхэдүүд эрх тэгш байг. Нэг нь төлөөд нөгөө нь төлөхгүй байх нь зохисгүй..Татварын мөнгө, эх орны баялагийн хувиарлалт ялгаваргүй байх нь чухал. Цэцэрлэгийн хоолны мөнгийг төр нэмж санхүүлэх нь зөв бх.

Avatar

Зочин 2022-08-19 64.119.24.16

За даа хэрэггүй дээ,тун удахгүй эцэг эхчүүд хэцүү байна, энээ тэрээ гээд эхлэнэ, сэтгүүлчид төр үр хүүхдүүдэдээ юу ч зориулахгүй байна гээд нэг сэжим олоод сүр болгоно,зальтай улс төрчид бариж аваад өөрсддөө ашигтайгаар эргүүлж сонгуульд санал авах нэг хэрэгслэл болгон очсон хороо,дүүрэг,сум аймаг бүртээ хүүхдүүдийг үнэ төлбөргүй цэцэрлэгт хамруулдаг болгоно,ийм төр байж болохгүй гэгчлэн чалчиж эхлэнж. Үеийн үед улс төрчид үргэлж эргэж буцсан шийдвэр гаргадаг нь өөрсдийн ашиг сонирхол мэт

Avatar

У 2022-08-19 202.55.188.99

Махны найдвартай байдлыг байнга хянах хэрэгтэй бна шүү. Цэцэрлэг сургуулийг

Avatar

Зочин 2022-08-19 64.119.24.49

Тэр манин нөхөр Америкаас ирсэн юм уу.Төр даана гэж солиороод цэцэрлэг бөөсөндөө баригдаж,энгийн айлын хүүхдүүд цэцэрлэгээ орхиж билээ.Хүүхдийнхээ хоолны мөнгийг олж чадахгүй хэн байхав дээ.

Avatar

Зочин 2022-08-19 192.82.64.248

эцэг эхээс 50% авах нь зөв, гэхдээ бүгдээс нь ижил авах ёстой, боломжгүй гэдгийг яаж ялгах вэ? ажил төрөл хийдэг учраас л хүүхдээ цэцэрлэгт өгдөг байлгүйдээ, үнэгүй гэхээр л халамжын нэг хэлбэр болно

Avatar

Иргэн 2022-08-19 64.119.16.200

Боломж муутай айлын хүүхдийн хоолны зардлыг төр даагаад явах ёстой ч гэх шиг. Ингээд л дооросс нь эхлээд халамжлаад байхаар ажил хийдэггүй халамжаар гол зогоодог бүхэл бүтэн арми хүүхэд олныг төрүүлээд л төрсөн хүүхдээ халамжлуулаад л байх байлгүй. Хэд нь ажил хийж татвар төлж хэд нь зүгээр халамж хүртэж хэвтэх вэдээ. Одоо 3-4 үеэрээ өрх толгойлсон, олон хүүхэд төрүүлсэн хүүхнүүд бий болж халамж хүртээд сууж байна.

Avatar

DGG 2022-08-19 103.229.122.178

Өдөрт 1000 төг гэж бодоод сард 22000 төгрөг ар гэрээс нь өгч, хүүхдийн хоолонд тус нэмэр болох хэрэгтэй.

Avatar

Zochin 2022-08-19 202.126.90.52

Зөв шүү хоолны амт чанар сайжирна

Avatar

Зочин 2022-08-19 83.220.238.251

!! Халуун охид таныг хүлээж байна – – https://ok.me/JuZ31

Avatar

Зочин 2022-08-19 202.126.88.132

өмхий үнэртэж байна

Avatar

Зочин 2022-08-19 103.229.123.106

Мөнгө авч байгаа бол.

Өглөө 9өөс орой 8 хүртэл цэцэрлэгүүдийг ажиллуул!

Avatar

Зочин 2022-08-19 103.229.123.106

Өглөө эрт оруулдагаа болих хэрэгтэй !

Avatar

Зочин 2022-08-19 103.229.123.106

Эрт тараадагаа болих хэрэгтэй !

Avatar

Зочин 2022-08-19 64.119.23.169

Өдөрт 2000 гэвэл, ажлын 22 хоногт 44,000. Хүүхдийнхээ хоолны мөнгөнд ийм зардал гаргаж чадахгүй бол хүүхэд гаргахаа болих хэрэгтэй.

Avatar

Зочин 2022-08-19 103.80.210.183

цэцэрлэгт 10, 11 цагт өгчихөөд 15 16 цагт хүүхдээ авах гээд үүд сахиад суудаг хөгшид олон байна. цэцэрлээг бүрт им байнахд хүүхдийг нь гаргаад цэцэрлэг хэрэгтэй хүүхдийг оруул.

Avatar

reader 2022-08-19 202.21.127.164

Ажил хийдэг залуу хүмүүс чинь авсан цалигаасаа тавараа төлөөд хэнээс ч гуйхгүй амьдралаа болгоод л яваа шүү!!!! Хүүхдийн хоолны мөнгөө хэнээр ч хэлүүлэхгүй төлөөд л явна. Ер нь бол бүх ачаагаа ДУНДАЖ Давхарга руугаа үүрүүлээд харин халамж авдаг хүний тоо олон болоод байвал эцэстээ ЭЗ-аа чирээд явах боломжгүй болно шүү!!!! Хүүхэд бүрт 100 к өгч байгаа. Тиймээс энэ мөнгийг өгөх ёстой хүнд нь зарцуулж цэцэрлэгийн хоолны мөнгийг БҮГД ИЖИЛ ТӨЛӨХ боломж байгаа шүү!!!

Avatar

Зочин 2022-08-19 66.181.190.143

Чанартай хоол идүүлье гэвэл 50 хувь нь ч багадна шүү.

Avatar

Зочин 2022-08-19 103.57.92.129

Хүүхдийн мөнгийг өгөх л хэрэгтэй дээ

Avatar

Mandakh 2022-08-19 202.21.100.164

Sain hool und ugch l baival mungu ugye

Avatar

Зочин 2022-08-19 66.181.186.211

БИ УГМУУР Л БНА

Avatar

Зочин 2022-08-19 202.126.88.165

ӨГӨХ ЁСТОЙ. ЭЦЭГ ЭХИЙН ХҮЛЭЭХ ҮҮРЭГ ХАРИУЦЛАГА ГЭЖ БАЙХ ЁСТОЙ. ЯДУУЗҮДҮҮ, БОЛОМЖ МУУ, ХООСОН ГҮЙЛАГАЧИН ГЭСЭЭР ИРГЭДЭЭ ХАРИУЦЛАГАГҮЙ, БЭЛЭНЧЛЭХ, ТӨРӨӨР ТЭЖЭЭЛГЭХ, АЖИЛ ГОЛДОГ, ХИЙХ ДУРГҮЙ АРМИ БИЙ БОЛЛОО. ХҮҮХЭДТӨРҮҮЛСЭН ЮМ БОЛ ТЭЖЭЭХ НЬ ЖУРАМТ ҮҮРЭГШ ДЭЭ. ЦЭЦЭРЛЭГТ ЯВДАГГҮЙ ХҮҮХДҮҮД ГЭРТЭЭ ХООСОН ХОНУУЛАХГҮЙ Л БИЗ ДЭЭ.

Avatar

Зочин 2022-08-19 192.82.81.202

хумсын чинээ хариуцлага хүлээх хэрэгтэй өгсөн нь дээр

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж