Байр суурь: Цэцэрлэгийн хоолны зардлын 50 хувийг гаргахыг эцэг, эхчүүд дэмжиж байна

Хуучирсан мэдээ: 2022.08.19-нд нийтлэгдсэн

Байр суурь: Цэцэрлэгийн хоолны зардлын 50 хувийг гаргахыг эцэг, эхчүүд дэмжиж байна

Байр суурь: Цэцэрлэгийн хоолны зардлын 50 хувийг гаргахыг эцэг, эхчүүд дэмжиж байна

Цэцэрлэгийн насны хүүхдүүдийн өсөлт хөгжил, эрүүл мэндэд өдөрт авч байгаа хоолны шим тэжээл маш чухал байдаг. Тэгвэл Монголд цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардал 2400 төгрөг байдаг талаар Боловсрол, шинжлэх ухааны яамны сайд Л.Энх-Амгалан хэлсэн. Тодруулбал “2013 он хүртэл цэцэрлэгийн хоолны зардлын 50 хувийг эцэг, эхээс нь авч байсан юм. Харин үүний дараагаар улс төрийн зорилгоор төрөөс 100 хувь даахаар болсон. Гэтэл төрөөс гаргаж байгаа зардал нь хүүхдэд хангалттай хэмжээний илчлэг өгдөггүй. Тиймээс цаашид цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардлын 50 хувийг эцэг, эхээс гаргуулах зайлшгүй шаардлагатай байна” гэж үзсэн юм.

Тиймээс цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардлын 50 хувийг эцэг, эхээс нь гаргуулах тухай иргэдийн байр суурийг сонслоо.

Иргэн Д.Должинсүрэн:

-Эд өсч, хөгжиж байгаа насан дээр нь өдрийн 2400 төгрөгөөр хэр шим тэжээлтэй хоол өгдөг вэ гэдэг нь эргэлзээтэй. Тиймээс боломжтой бол талыг нь ч гэсэн хүүхдийнхээ төлөө өгөх хэрэгтэй. Хамгийн гол нь хүүхдийнхээ хоолны шим тэжээлийг сайжруулах гэж байгаа гэдгийг ойлгох нь чухал. Харин нөгөө талд боломжгүй айлуудад яаж тусахыг мэдэхгүй байна.

Иргэн Т.Очирхуяг:

-Хоолны зардлын тал хувийг нь төлөх боломжтой айлуудаас аваад, бололцоо муутай айлын хүүхдүүдийг төр даагаад явах  хэрэгтэй. Ийм бага мөнгөөр хүүхдүүдийг хоолловол хангалттай шим тэжээл авч чадахгүй. Ядаж сүүний  мөнгийг нь өгч байвал зүгээр. Өдөрт нэг аяга сүү уух нь хүүхдийн эрүүл мэнд, өсөлт хөгжилд нь маш чухал.

Иргэн Б.Солонго:

-Цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардлын 50 хувийг эцэг, эхээс гаргуулахыг дэмжихгүй байна. Улирал бүр 200 мянган төгрөг өгдөг. Үүнийгээ зохицуулаад хүргэх хэрэгтэй. Тиймээс хуучнаараа байсан нь дээр.

Иргэн Н.Ням-Осор:

-Тал мөнгийг нь өгөх боломжтой хүмүүс өгч байсан нь зүгээр. Боломжгүй хүмүүсийг нь төр судлаад харж үзэх байх. Харин ажил хийдэг залуу хүмүүс өгөх л ёстой. Байнга бүх ачаагаа улсынхаа нуруун дээр үүрүүлж болохгүй. Өдөрт 2400 төгрөгийн хоол хүүхдэд өгнө гэдэг маш бага төсөв. Үүнийг нэмэх л хэрэгтэй. Ядаж 5000 төгрөг болговол боломжийн хоол өгөх боломжтой.

Д.Намуунцэцэг

 

 

 

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж