1,105,191 ширхэг хувьцаа арилжжээ

Хуучирсан мэдээ: 2022.08.19-нд нийтлэгдсэн

1,105,191 ширхэг хувьцаа арилжжээ

2022 оны 08 дугаар сарын 19-ний өдөр энгийн арилжаагаар 38 хувьцаат компанийн 120,222,239 төгрөгийн үнийн дүн бүхий 1,105,191 ширхэг хувьцаа арилжигдсанаас 26 хувьцаат компанийн хувьцааны ханш өсөж, 9 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 3 хувьцаат компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Хөх ган" ХК (HGN +14.85%), "Мон-Ит Булигаар" ХК (MBG +7.84%) болон "Монгол савхи" ХК (UYN +7.78%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Өндөрхаан" ХК (ONH -10.99%), "Айтүүлс" ХК (ITLS -5.32%) болон "Монгол шуудан" ХК (MNP -3.46%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Мөн өнөөдрийн арилжаагаар хөрөнгө оруулалтын 2 сангийн 9,959 ширхэг нэгж эрхийг 5,748,446 төгрөгөөр арилжаалсан бол хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас 1 ширхгийг 99,000 төгрөгөөр, багцын арилжаагаар 41,583 ширхэг үнэт цаасыг 1,496,988,000 төгрөгөөр тус тус арилжааллаа.

ТOP-20 индекс 0.64 хувиар өсөж, 36033.3 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5,078,875,468,322 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж