Төлбөрийн тэнцлийн урсгал дансны алдагдал 2,2 тэрбум ам.долларт хүрлээ

Хуучирсан мэдээ: 2022.08.19-нд нийтлэгдсэн

Төлбөрийн тэнцлийн урсгал дансны алдагдал 2,2 тэрбум ам.долларт хүрлээ

Төлбөрийн тэнцлийн урсгал дансны алдагдал 2,2 тэрбум ам.долларт хүрлээ

Төлбөрийн тэнцлийн урсгал данс энэ оны эхний хагас жилийн урьдчилсан гүйцэтгэлээр 2.2 тэрбум ам.долларын алдагдалтай гарлаа.

Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 1.1 (2.1 дахин) тэрбум ам.доллароор нэмэгдэв. Үүнд барааны худалдааны алдагдал өмнөх оны мөн үеийнхээс 720.1 сая, анхдагч орлогын алдагдал 313.4 сая ам.доллароор өссөн нь нөлөөлснийг Үндэсний статистикийн хороо мэдээллээ.

Мөн урсгал дансны алдагдал энэ оны 6 дугаар сард өмнөх сарынхаас 224.4 сая ам.доллароор өсч, 462.9 сая ам.доллар болжээ.

Үйлчилгээний худалдааны орлого энэ оны эхний хагас жилийн урьдчилсан гүйцэтгэлээр 423.6 сая, зарлага 1.3 тэрбум ам.доллар болж, орлого өмнөх оны мөн үеийнхээс 60 сая, зарлага 209.5 сая ам.доллароор нэмэгдсэн байна.  Үйлчилгээний худалдааны алдагдал энэ оны эхний хагас жилд өмнөх оны мөн үеийнхээс 149.5 сая ам.доллароор өсөж, 861.8 сая ам.доллар болжээ.

Хөрөнгийн данс энэ оны эхний хагас жилийн урьдчилсан гүйцэтгэлээр 86.8 сая ам.долларын ашигтай гарч, өмнөх оны мөн үеийнхээс 37.6 сая ам.доллароор нэмэгдэв. Мөн зургадугаар сард 22.3 сая ам.долларын ашигтай гарч, өмнөх сарынхаас 2.6 сая ам.доллароор өсөв.

Санхүүгийн дансны тэнцэл энэ оны эхний хагас жилийн урьдчилсан гүйцэтгэлээр 1 тэрбум ам.долларын ашигтай гарч, өмнөх оны мөн үеийнхээс 347.8 сая ам.доллароор өсчээ. Зургаадугаар сард 274.6 сая ам.долларын ашигтай гарч, өмнөх сарынхаас 114.6 сая ам.доллароор нэмэгдлээ.

Төлбөрийн тэнцэл энэ оны эхний хагас жилийн урьдчилсан гүйцэтгэлээр 2.1 тэрбум ам.долларын алдагдалтай гарч, алдагдал өмнөх оны мөн үеийнхээс 1 тэрбум ам.доллароор нэмэгдэв. Харин төлбөрийн тэнцэл 2022 оны 6 дугаар сард 9.9 сая ам.долларын алдагдалтай гарч, алдагдал өмнөх сарынхаас 95.3 сая ам.доллароор багасчээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж