Италиар аялаж буй жуулчдын гаргасан зохисгүй үйлдлүүд

Хуучирсан мэдээ: 2022.08.19-нд нийтлэгдсэн

Италиар аялаж буй жуулчдын гаргасан зохисгүй үйлдлүүд

Италиар аялаж буй жуулчдын гаргасан зохисгүй үйлдлүүд

Венецийн сувгаар сөрфинг хийсэн хоёр жуулчин хяналтын камерын бичлэгт өртсөнөөр олны анхаарлыг татжээ. Тэдний сөрфинг хийж буй бичлэг цахим сүлжээнд тарж, хотын дарга хүртэл твиттерээрээ дамжуулан хэн болохыг нь сурагласан байна. Хотын дарга Луижи Бругнаро сөрфингчдийг таньж мэдэх хэн бүхэнд үнэгүй оройн хоол санал болгожээ.

Хотын даргын саналыг хэн нэгэн хүлээж авсан уу, ямартай ч Бругнаро дараа нь твиттер хуудсандаа залуусыг хэн болохыг олж тогтоосноо бичсэн. Ойролцоогоор 25440 ам.долларын үнэтэй хоёр сөрфингбөрдийг хурааж авсан ба сувгийн хөдөлгөөнд саад болсон гэх үндэслэлээр залуусыг тус бүр 1500 еврогоор торгожээ. Түүнчлэн нийгэмд буруу үлгэр дуурайлал үзүүлсэн тул хотоос нэн даруй гарахыг шаардсан байна.

Италиар аялаж буй жуулчид зохисгүй авирласан тохиолдол үүгээр дуусахгүй. Тухайлбал, Ром дахь Испанийн шатаар автомашин болон скүүтертэй уруудаж давхисан тохиолдол гарчээ. Эл шат нь жилийн аль ч улиралд, ямар ч цаг агаартай байсан үргэлж жуулчдаар дүүрэн байдаг. Түрээсийн машин унасан нэгэн жуулчин тавдугаар сард уг шатаар уруудсан байна.

Түүнчлэн саяхан Австралийн нэгэн жуулчин эртний дурсгалт хот Помпейг тойрон мопедтэй давхисан явдал ч гарчээ. Помпей нь МЭ 79 онд галт уулын дэлбэрэлтийн улмаас сүйрсэн Ромын суурин юм. 2000 жилийн настай энэ газарт аливаа тээврийн хэрэгслийг хориглосон байдаг. Одоогоор тухайн жуулчинд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.

Эх сурвалж: EURO NEWS, CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ГайхмаарГайхмаар
5
ЗөвЗөв
3
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж