Оросын хоёр МиГ-31 сөнөөгч онгоц Финляндын булан дахь далайн эргийн Порво хотын ойролцоох агаарын орон зайг зөрчсөн гэж албаныхан сэжиглэж байна. Сэжигтэй зөрчил нь Пүрэв гаригийн 06:40 цагт болсон бөгөөд тийрэлтэт онгоцууд баруун зүг явсан гэж Финляндын Батлан хамгаалах яамны харилцаа холбооны дарга Кристиан Ваккури мэдээлэв. Оросын онгоц Финляндын агаарын орон зайд хоёр минутын турш байжээ.
Финляндын нисэх хүчин "үйл ажиллагааны нислэгийн даалгавар" илгээж, МиГ-31 онгоцыг илрүүлхээр ажиллаж байна. Мөн Хил хамгаалах алба зөрчлийн талаар мөрдөн байцаалтын ажиллагааг эхлүүлжээ. Орос Украиныг эзлэн түрэмгийлсний дараа Финлянд НАТО-д гишүүнээр элсэхийг эрмэлзэж байх үед энэ явдал болсон нь ажиглагчдын анхаарлыг татав. Учир нь Орос Финляндад сануулга өгөх үүднээс нислэг илгээсэн байж магадгүй гэж үзэж байна.
Эх сурвалж: Aljazeera