"The Hu" хамтлагийн морин хуур шилдэг 10 хөгжимд багтжээ

Хуучирсан мэдээ: 2022.08.19-нд нийтлэгдсэн

"The Hu" хамтлагийн морин хуур шилдэг 10 хөгжимд багтжээ

"The Hu" хамтлагийн морин хуур шилдэг 10 хөгжимд багтжээ
"Metal Hammer" сэтгүүлээс гаргасан металл хамтлагуудын хэрэглэсэн хамгийн гайхалтай 10 хөгжмийн зэмсгийн жагсаалтын хоёрдугаарт Монголын хүннү рок "The Hu" хамтлагийн морин хуур багтжээ. "The Hu" хамтлагийнхан ээлжит аялан тоглолтоо үргэлжлүүлж буй.
Тэд есдүгээр сарын 2-нд шинэ цомгийнхоо нээлтийг хийхээр төлөвлөжээ. Тэд Европ дахь аялан тоглолтоо ирэх аравдугаар сард эхлүүлэхээр болсон байна. Хамтлагийн тоглолтын хуваарь энэ оныг дуустал гарчээ.

Тодруулбал,  хамтлагийн тоглолт Норвеги улсад аравдугаар сарын 26-нд эхэлж, арванхоёрдугаар сарын 9-нд Английн Лондон хотноо болсноор өндөрлөх аж. Хамтлаг 2019, 2021 онуудад Европ, Хойд Америкийн орнуудаар аялан тоглосон. Түүнчлэн өнгөрсөн дөрөвдүгээр сард "Coachella" хөгжмийн наадамд оролцсон.

"The Hu" хамтлаг 2016 онд байгуулагдсанаасаа хойш богино хугацаанд олон улсад танигдаж чадсан Монголдоо байхгүй амжилттай яваа хамтлаг. Хамтлагийн гаргасан дуу бүхэн "Youtube"-д өндөр хандалт авч, дэлхийд эх орныхоо нэрийг цуурайтуулж явна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
37
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж