Багагүй хугацаанд ганц бие байсан Селена Гомез саяхнаас Итали гаралтай продюсер Андреа Иерволинотой болзож эхэлсэн гэх цуурхал гараад байв. Учир нь тэд Селенагийн төрсөн өдрөөр их дотно байсан төдийгүй Италид амралтаа хамт өнгөрөөжээ. Гэхдээ дуучин бүсгүй маань Кайли Женнерын экс болох Tyga-тай нууцаар болзож байж магадгүй гэх мэдээлэл мөн гарав. Учир нь тэд өнгөрсөн долоо хоногт хамтдаа шөнийн цэнгээний газарт хөгжилдөж байсан гэнэ. Зүүн Холливүүдэд байрлах цэнгээний газраас үүрийн 02:30 цагт хамтдаа гарч явахыг папараци дурандаа мөн буулгасан байна.
Гэхдээ ямар ч цуурхалд алдартнууд нэг л хариу өгдөг. Селенагийн ойрын хүн "TMZ"-д "Селена ганц бие байх сонголтдоо хайртай. Селена хэнтэй ч үерхээгүй. Зүгээр л хамт цагийг өнгөрөөхөд болохгүй зүйл байхгүй шүү дээ. Тэнд Tyga-тай зүгээр л таарсан" гэжээ.
Эх сурвалж: Elle
Холбоотой мэдээ