Палестины хүний эрхийн болон тусламжийн хэд хэдэн байгууллагыг алан хядагчдын жагсаалтад оруулна гэж Израилийн Батлан хамгаалах салбараас өнгөрсөн жил мэдэгдээд байсан. Харин энэ жил Израилийн цэргийн хүчин Палестины хүний эрхийн байр руу халдаж, хүчээр хаасан байна. Израиль цэргүүд үүрээр Баруун эрэг дэх Палестины хүний эрхийн оффис руу дайран орж, баримт бичгүүдийг устган, хаалгыг нь гагнажээ. Израилийн эрх баригчид палестин бүлгүүдийг зэвсэгт бүлэглэлийн фронт гэж үзэж байгаа юм.
Хүний эрхийн "Аль-Хак" бүлэглэлийн мэдээлснээр, цэргүүд Рамалла хотод 03:00 цагийн орчимд оффис руу дайрчээ. Израилийн цэргүүд Палестины Аддамьер, Олон улсын Хүүхдийн төлөөх Батлан хамгаалах төв, Олон улсын хүүхдийн төлөөх Бисан төвийн оффис гэх мэт газар руу дайран оржээ. Мөн Хөдөө аж ахуйн ажилчдын хороодын холбоо (UAWC) болон Палестины эмэгтэйчүүдийн хороодын холбоо (UPWC)-д нэвтэрч, үйл ажиллагааг хаасан байна.
Өнгөрсөн аравдугаар сард Израилийн тал Палестины эрхийг хамгаалах зургаан байгууллагыг террорист бүлэглэл гэж нэрлэсэн. Тэд үхлийн аюултай халдлага үйлдсэн Палестиныг чөлөөлөх ардын фронт (PFLP) хэмээх хууль бус зэвсэгт бүлэглэлд мөнгө шилжүүлж байна гэж мэдэгджээ.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ