Сүүлийн 24 цагт 227 хүн халдвар авчээ | News.MN

Сүүлийн 24 цагт 227 хүн халдвар авчээ

Сүүлийн 24 цагт 227 хүн халдвар авчээ

Сүүлийн 24 цагт 227 хүн халдвар авчээ

Монголд цар тахлын омикрон хувилбарын мутацийн халдвар нэмэгдэж байгааг Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс анхааруулж буй. ХӨСҮТ-өөс хийсэн сорьцын судалгаагаар долдугаар сарын сорьцод омикроны BA.5 хувилбарын дөрвөн дэд хэв шинж 70 хувьтай давамгайлж байна. Энэ хувилбарын нууц үе нь 2.4 хоног. Иргэдийн давтан өвдөж байгаа хугацаа нь 6.6 сар байна. Нийгмийн харилцаанд идэвхтэй оролцдог 18-39 насны бүлгийнхэн халдварт өртөх эрсдэл 1.3 дахин өндөр байна.

Улсын хэмжээнд 1297 хүн хэвтэн эмчлүүлж  байна. Иргэд нэмэлт тундаа хамрагдаж, хүүхдээ вакцинд хамруулах боломжтой гэдгийг яамнаас зөвлөж буй. Сүүлийн 24 цагт 227 тохиолдол батлагдсан байна.

Нийт батлагдсан тохиолдлын 118 нь нийслэлд бүртгэгджээ. Харин Архангай аймагт зургаа, Дархан-Уулд гурав, Дорноговьд 19, Дорнод аймагт долоо,  Орхонд хоёр, Өмнөговьд 60, Төв аймагт найм, Сүхбаатарт хоёр, Ховдод хоёр тохиолдол тус тус бүртгэгдсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-08-19 83.220.238.251

!!!!!!!!!!! Халуун охид таныг хүлээж байна – – https://ok.me/JuZ31

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж