Энэтхэг: Оросоос импортлох нефтийн хэмжээ анх удаа буурав

Хуучирсан мэдээ: 2022.08.19-нд нийтлэгдсэн

Энэтхэг: Оросоос импортлох нефтийн хэмжээ анх удаа буурав

Энэтхэг: Оросоос импортлох нефтийн хэмжээ анх удаа буурав

Энэтхэгийн Оросоос импортолдог түүхий нефтийн хэмжээ дайн эхэлснээс хойш анх удаа буурав. Энэ нь тус улс Саудын Арабаас нефть импортлох болсонтой холбоотой аж.

“Reuters” агентлагийн мэдээлснээр, Энэтхэг улс өнгөрсөн сард Оросоос нэг өдөрт 877400 баррель нефть импортолжээ. Зургадугаар сард өдөрт 980 мянган баррелийг импортолж байв. Тэгэхээр импортын хэмжээ 7.3 хувиар буурсан гэсэн үг юм.

Эрчим хүчний аналитик үйлчилгээ үзүүлдэг “Vortexa” компаниас мэдээлснээр, долдугаар сарын сүүлийн долоо хоногт өдрийн дундаж хэмжээ 400 мянган баррель хүртлээ буурчээ. Энэ нь сүүлийн саруудын өдрийн дунджаас хамаагүй бага дүн юм.

Одоогоор Орос улс Энэтхэгийн хоёр дахь том нийлүүлэгч хэвээрээ байна. Нэгдүгээрт, Ирак ордог аж. Энэтхэгийн Оросоос импортлох нефтийн хэмжээ буурсан нь Саудын Арабаас гадна Европын холбооны хориг арга хэмжээ суларсантай холбоотой. Европын холбооны хориг арга хэмжээ суларснаар Оросын нефтийн үнэ өсөөд буй. Тодруулбал, Оросын “ESPO” хольцын үнэ Ойрхи Дорнодын жишиг үзүүлэлттэй тэнцжээ.

Саудын Арабаас импортолж буй нефтийн хэмжээ долдугаар сард 25 хувиар өсч, өдрийн 824 мянган баррельд хүрчээ. Ингэснээр Саудын Арабын нийлүүлэлт сүүлийн таван сарын хугацаанд анх удаа нэмэгдсэн юм.

Энэ байдал хэр удаан үргэлжлэх нь тодорхойгүй байна. Олон улсын валютын сангаас тооцоолсноор Саудын Арабын нефтийн үнэ сүүлийн 10 жилд байгаагүйгээр хурдацтай өсөх төлөвтэй байна. Тус улсын түүхийн нефть өмнөх сараас 2.80 ам.доллараар өссөнөөр энэ сард баррель нь 9.30 ам.доллар болжээ.

Эх сурвалж: BUSINESS INSIDER

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж