"Газарчин", "Түшээ" зэрэг 13 дээд сургуулийг хаалаа | News.MN

"Газарчин", "Түшээ" зэрэг 13 дээд сургуулийг хаалаа

"Газарчин", "Түшээ" зэрэг 13 дээд сургуулийг хаалаа

"Газарчин", "Түшээ" зэрэг 13 дээд сургуулийг хаалаа

Боловсрол шинжлэх ухааны яамнаас дээд боловсролын салбарт хэрэгжүүлж буй зарим арга хэмжээний талаар өнөөдөр /2022.08.19/ мэдээлэл хийлээ.

БШУ-ы сайд Л.Энх-Амгалан: 

-Энэ хичээлийн жилд нийт 88 их, дээд сургуульд 147 мянган оюутан суралцана. Эдгээр дээд боловсролын байгууллагуудаас 13 дээд сургууль, коллежийн үйл ажиллагааг хааж, тусгай зөвшөөрлийг цуцалж байна. Багш боловсон хүчин, сургуулийн зориулалтын байр зэрэг шаардлага хангахгүй  учраас зарим сургуулийн үйл ажиллагааг зогсоохоос өөр аргагүй. Их, дээд боловсролын байгууллага эрдэм шинжилгээ, сургалт, судалгааны чиглэлээр ажиллар ёстой. Түүнээс 10-20 багштай сургууль подвальд хичээллэнэ гэж байх боломжгүй. Тухайлбал, 

  • Газарчин дээд сургууль,
  • Зүүн хүрээ коллеж,
  • Маргад дээд сургууль,
  • Монголын менежмент, технологийн дээд сургууль,
  • Монголын хүний нөөцийн удирдлагын дээд сургууль,
  • Номэра дээд сургууль
  • Рафлекс олон улсын институын Улаанбаатар дахь салбар сургууль,
  • Түшээ дээд сургууль,
  • Идэр их сургуулийн харьяа Далай ван дээд сургууль,
  • Чингис хаан дээд сургууль,
  • Улаанбаатар эрдэм сургуулийн харьяа Эко Ази дээд сургууль
  • Утга зохиол, нийгмийн ажилтны дээд сургууль
  • Эрхүүгийн зам харилцааны улсын их сургуулийн Улаанбаатар дахь салбар сургууль зэргийн үйл ажиллагааг бүрэн зогсоож байна.

Тусгай зөвшөөрөл нь цуцлагдаж байгаа 21 байгууллагад 163 багш ажиллаж, 1567 оюутан суралцаж байсан юм. Энэ багш нар шаардлага хангасан тохиолдолд бусад сургуульд шилжин ажиллах боломжийг нээж байна. Харин оюутнууд хүссэн сургуульдаа шилжин суралцана.

21 сургуулийн тусгай зөвшөөрлийг цуцлахаас гадна 24 сургуульд зөрчил дутагдлаа засах зургаан сарын хугацаатай үүрэг өгсөн. Энэ хугацаанд стандарт шаардлагыг хангуулаагүй, хуульд нийцүүлсэн үйл ажиллагааг явуулаагүй тохиолдолд мөн тусгай зөвшөөрлийг цуцлах арга хэмжээ авна. Сургалтын үйл ажиллагааг зогсоохоос гадна сургуулиудын хөтөлбөрт мөн шалгалт хийж хүчингүй болгож байна. Өнгөрсөн хичээлийн жилд их, дээд сургуулиуд 2564 хөтөлбөрөөр мэргэжилтэн бэлтгэж байсан бол 908 хөтөлбөрийг хүчингүй болголоо. Ингэснээр 1656 хөтөлбөр хүчин төгөлдөр хэрэгжих юм.

Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд ойрын жилүүдэд манай улсад 39 мянган инженер техникийн ажилтан шардлагатай байна. Гэтэл өнгөрсөн таван жилд 14874 энэ чиглэлийн мэргэжилтнийг бэлтгэжээ. Хөтөлбөрийн шинэчлэл, сайжруулалтын дараа энэ бүх гажуудал засагдана гэж харж байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
114
ЗөвЗөв
6
ГайхмаарГайхмаар
3
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

64 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-08-19 66.181.186.44

Маш зөв шийдвэр шүү.12 р анги төгсөгчдыг соц үеийнх шиг шигшиж ИС элсүүлбэл оюуны потенциалтай болсон хүчин гарна.цаашид ор нэр сургуулиудыг хаах талаар шат дараатай арга хэмжээ авч 10 их сургууль байхад болно.одоо арай л бна шүү.одоо ис төгс буй оюутнууд соц 7р ангийн сурагчтай мэдлэг нь тэнцэнэ.7 наснаас сурагч элсүүлж 11р анги төгсгөх.АНУ ын гадаадын сургалт программ монголд нийцэхгүй.зөвхөн Монголдоо л….

Avatar

Het undur tulburtei huviin dund surguuliudiig ch tsegtsleh heregtei 2022-08-19 202.9.47.132

tulburuu iheer nemdeg, mat, fizik, chemistry, biology, mongol hel, undesnii bichig, uran zohioloos BUSAD hicheeluudiig hulhiddag, tulburuu 2jil tutamd iheer nemdeg huviin dund surguuliudiig ch gesen tsegtsleh heregtei, biriin tamiriin zalgui surguuli het olon bna, ih surguulias hed dahin undur tulbur avaad neg ch huudas nemelt material hevlej ugduggui shd, bagsh nariinhaa ugiig ch sonsdoggui, tulburiin mungunduu sagasan 8jin met zunug garuud bnaa bna

Avatar

Чимэг 2022-08-19 202.21.120.66

Чанаргүй сургуульд чанаргүй оюутан төгсөнө,чанаргүй оюутан ажилгүй гэрийн буг

Avatar

Монгол улсын иргэн 2022-08-19 202.9.46.139

ЯАГААД БИЧСЭН СЭТГЭГДЭЛ УСТГААД БАЙНАА

Avatar

Монгол улсын иргэн 2022-08-19 202.9.46.139

ЧАНАРГҮЙ ИХ, ДЭЭД СУРГУУЛИУДЫГ ХААСАН НЬ МАШ ЗӨВ АОХАМ БОЛЛОО. УЛСЫН НЭРТЭЙ МУИС, УБИС, ХААИС, АНУИС, ШУТИС ГЭЭД БААХАН ДАВХАЦСАН ХӨТӨЛБӨРӨӨР ХЭРЭГГҮЙ МЭРГЭЖИЛТЭН БЭЛТГЭДЭГ СУРГУУЛИУД Ч БАЙНА. МУИС-Н ЗАРИМ МЭРГЭЖЛЭЭР ОЮУТАН ОЛДОХГҮЙ ЖИЛД 2-3 ХҮҮХЭД ТОГСГӨДӨГ САЛБАР Ч ЗӨНДӨӨ БАЙГАА ШҮҮ ДЭЭ. ТӨГСӨӨД БАС Л ХУВИЙН СУРГУУЛЬ ТӨГССӨН МЭТ АЖИЛ ОЛДОХГҮЙ САЛБАРУУД БАЙНА. ҮҮНИЙГ БАС СУДАЛЖ ХААМААР БАЙНА ШҮҮ САЙДАА. ТЭРБУМ МОДНЫ НЭРЭЭР ОЙН САЛБАРЫНХАН БАС Л ШОУДАЖ БАЙГАА ШҮҮ.СЭТГЭЛ БАЙВАЛ ХЭН Ч МОД ТАРИНА

Avatar

Бат 2022-08-19 202.126.90.47

МҮИС гэдэг нэг бизнес сургуулийг хаагаач учир мэдэхгүй хөдөөний хүүхдүүдийн толгоЙ ЭРГҮҮЛЖ ГОЛОГДСОН ЭНД ТЭНДЭХИЙН БАГШ нарыг цуглуулж заасан болж залуучуупыг алж байна. Мөнхбат гэж нэг зальны хөрөнгө . МАН-ын хулгайчдыг лоббидоод мөнгө угааж байна даа. Иймэрхүү сургуулиудыг шууд хаах хэрэгтэй.

Avatar

Зочин 2022-08-19 103.229.122.251

12 анги төгсөж бгаа нийт хүүхдээс ЭЕШ-нд хамгийн өндөр оноо авсан 15% орчмыг л их дээд сургуульд элсүүлэх хэрэгтэй. Тэгээд тэднийг олигтойхон шиг сургах хэрэгтэй. Бусад нь мэргэжилтэй ажилчид байхад манай нийгэмд зохимжтой. Дээд мэргэжилтэй, улс орны гол салбаруудыг тэргүүлж явдаг хүмүүс аль ч нийгэмд аль ч улсад хүн амын 5-7%нь л байдаг жишиг байгааг анхаарах хэрэгтэй.

Avatar

иргэн 2022-08-19 192.82.76.226

Уул нь нэг сайданцар гарч ирээд улс төрийн оноо цуглуулах эсвэл танил тал тохой харж тусгай зөвшөөрөл өгч нээгээд хаагаад дур зоргоор хандах зүйл биш юмсан. Ер нь боловсролын салбар бол нийтийн өмчид суурилсан иргэний боловсрол олгох талбар байх ёстой. Энэ сайд хэт өмчийн хэлбэр ярьж Үндсэн хуулийн эсрэг агуулга илэрхийлээд байх шиг. Мэдээж олон жижиг халтуурны биш төвлөрүүлж томруулах бодлого маш зөв гол нь суралцагч төгсөгчдийн эрх ашгийг залгамж байдлыг нь хадгалж ашигтайгаар шийдэх ёстой.

Avatar

зочин 2022-08-19 59.153.86.115

Яг одоогийн байдлаар монголд 12 р анги төгсөгчдын бараг 95%-нь ямар ч хэрэггүй их дээд сургуульд элсэж хайран цаг хугацаагаа ашиггүй үрж бна.Тиймээс баклаврын элсэлтийн зөвхөн захиалгаар,Боловсролын яам квот гаргаж төгмөгчдийн 20 %-ийг л их дээд сургуульд ордог болгох хэрэгтэй .Соц үед ийм л байсан сайчууд нь л их дээд сургуульд ордог байлаа.Яг одоо герман зэрэг хөгжилтэй орнуудад ийм л бна.Бусад төгсөгчид коллежээр ажлын дадлага эзэмшиж материаллаг үйлдвэрлэлд шилжиж баялаг бүтээж бна шүү дээ.

Avatar

зочин 2022-08-19 59.153.86.115

маш зөв дэмжиж бна.Монголд 15 их дээд сургууль байхад л хангалттай .Дахиад хаа,цомхотго.Эдгээр потенциалуудыг бүтээгч салбар луу чиглүүлэх нь зөв шүү.

Avatar

Irgen 2022-08-19 103.26.193.113

Mash zov. Tsaana ni ch olon uldej. Eruul uhaanaar bodohod ichmeer.

Avatar

Галбадрах 2022-08-19 192.82.82.42

Зөв

Avatar

Зочин 2022-08-19 202.126.90.5

Зөв шийдвэр ч бий байх. Эргээд зөвшөөрөл өгөхдөө авилгыг цэбэрхээн гулсуулах том нүх онгойлоо доо

Avatar

Зочин 2022-08-19 83.220.238.251

>>> Халуун охид таныг хүлээж байна – – https://ok.me/JuZ31

Avatar

Зочин 2022-08-19 192.82.73.238

зөв

Avatar

zuv 2022-08-19 77.4.106.177

ZUV

Avatar

ИРГЭН 2022-08-19 202.131.244.66

МАШ ЗӨВ ШИЙДВЭР ГАРГАЖЭЭ.

Avatar

зочин 2022-08-19 202.179.21.237

зөв шийдвэр бна цаашдаа ч олныг хаах хэрэгтэй диплом өвөртөлсөн бөөн ажилгүйчүүд бна ажилтай нь ямар ч мэдлэг чадвар байхгүй чанартай цөөн ИС тай байх нь зүйтэй

Avatar

Зочин 2022-08-19 192.82.87.183

Их засаг гэж хогийн сургууль байнаа соёл урлагийн сургууль шиг бөөн дуу хуур наадам цэнгээн болсон газар ирээдүйн архичид бэлдсэн гхзар

Avatar

Хэрүүлч өвгөн 2022-08-19 66.181.160.85

Тэр их шаардлагтай байгаа мэрэгжилтнүүд нь гадагшаа гараад явсан ш дээ, Энх-амгалаан. Чи чинь мэдээгүй юм уу? Хамгийн шилдэг залуучууд гадагшаа яваад дуусах гэж байна. тэнд очиж ажиллахаас өөрцгүй болсоон, Энх амгалаан.

Avatar

Зочин 2022-08-19 139.5.217.79

Маш зөв.

Avatar

Зочин 2022-08-19 202.9.46.240

ЕР НЬ ЦААШДАА БАКЛАВРЫН ЭЛСЭЛТИЙГ ЭРС ЦӨӨРҮҮЛЖ , МЭРГЭЖЛИЙН СУРГУУЛЬД ОЛНООР СУРАЛЦАХ НӨХЦЛИЙГ БҮРДҮҮЛМЭЭР ЮМ .

Avatar

Зочин 2022-08-19 202.9.40.228

зөв өө, ямар ч шаардлага хангахгүй сургуулийн оромцог болсон юмнуудыг хаа! Дээр нь тэр Их Засаг, Бэрс г.м хогуудыг хаа! Багш нараа сайн болго!

Avatar

Зочин 2022-08-19 122.201.22.22

Эрхүүгийн зам харилцааны сургууль яагаад хаав

Avatar

Үнэн үг 2022-08-19 103.10.21.251

Хүн амаасаа олон их дээд сургуультай байж болох уу 10 хан сайн чанартай сургууль байхад болоо залуус маань лангууны ард зогсож юм зарах гэж со явах гэж диплом авдагаа больсон дээр

Avatar

Зочин 2022-08-19 192.82.81.144

Бүх сайд нар Энхжаргалын шиг зоригтой ажилдаа.баяр хүргэж үнсьё сайдаа.цаашид 50 хувь ор нэр сургуулиудыг хаах хэрэгтэй.

Avatar

Зочин 2022-08-19 192.82.81.144

Ёстой зөв.арга хэмжээ авлаа.бүр дээр л ингэх байсан юм.чанаргүй сургууль дахиад маш олон бна.бүгдийг ТМС болгох.Сайдад баяр хүрэгэё.

Avatar

Зочин 2022-08-19 64.119.25.34

Отгонтэнгэр сургууль худлаа хааж үзотгонтэнгэр сургууль хаа

Avatar

Зочин 2022-08-19 66.181.190.216

Үндэсний их сургууль гэж дампуу газрыг хаагаачээ

Avatar

Ккк 2022-08-19 202.126.89.72

СУИС манайд үнэхээр хэрэггүй, дуу хуураар улс орон хөгждөг бол манай улс дэлхийн 200 гаруй орноос НЭГДҮГЭЭРТ ОРНО ДОО. Уул хадан дээр гарч, ус гол дагаж, уйлах дуулахын завсар орилж бгаа энэ олон юмнууд, тэгээд бас болоогүй ээ, олны танил гэж ойворгон загнаж, гэр бүл, хамтын амьдралаа бусдад дэлгэж, буруу аргаар бусдад танигдах гэсэн ТЭНЭГ БОДОЛТОЙ хүмүүс олширсон.

Avatar

Зочин 2022-08-19 59.153.114.134

дээд боловсролын 20 байгууллага байхад л хангалттай. бусдыг нь хаа. зарим мэргэжлийг заавал дээд боловсролоор биш Мэргэжил сургалтаар хангах боломжтой. дээд сургууль биш нарийн мэргэжлийн сургалтын төвөөр ихэнх хүний нөөцөө бэлдэх хэрэгтэй.

Avatar

Зочин 2022-08-19 202.126.88.165

МАШ ЗӨВ. УЛСАА ХӨГЖҮҮЛЬЕ ГЭВЭЛ ИНЖЕНЕР ТЕХНИКИЙН МЭРГЭЖИЛТНҮҮД ДЭЭР НЬ МЭРГЭЖИЛТЭЙ АЖИЛЧИД Ш ДЭЭ.

Avatar

Иргэн 2022-08-19 202.126.89.72

Маш зөв шийдвэр бн, гэхдээ л бас дутуу дулимаг болсон бна. Их засаг их сургууль маш олон салбартай, үнэхээр чанаргүй сургууль шүү. Орхон, Идэр,Сутай, Анагаахын хувийн сургуулиудыг эргэж харах үнэхээр шаардлагатай. Оноо багатай хүүхдүүд хувийн сургуульд орж, төгссөн болж дээд боловсролтой нэр зүүж, диплом авсан болдог. Хайран цаг хугацаа, хайран мөнгө. Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүд байгуулаасай.

Avatar

Зочин 2022-08-19 150.129.141.187

СУИСургууль гэж сатаны сургууль байна

Avatar

ИРГЭН 2022-08-19 122.201.24.211

ГАЗАРЧИН, УТГА ЗОХИОЛ, ИХ ЗАСАГ Ч ЯЛГААГҮЙ ОЛОН ЖИЛ МАЛЧИДЫГ МЭХЛЭЖ МАЛЫНХАН НЬ АШИГ ШИМИЙГ НЬ СОРЖ АШИГ ОЛЛОО ШҮҮ ОДОО БОЛНО!!! ХАРИН Ч ДУТУУ АЛСАН МОГОЙ БОЛГОЖ ШҮҮ

Avatar

Зочин 2022-08-19 202.126.89.141

Өнөөдрийн аялал жуулчлалын салбарыг өнгөлж авч яваа залуус бүгд Газарчинг төгссөн ш дээ.

Avatar

Зочин 2022-08-19 66.181.161.112

Үгүй шүү Хүмүүнлэг МУИС г төгссөн

Avatar

Зочин 2022-08-19 150.129.141.187

Хогийн сургууль олон байнааа

Avatar

Зочин 2022-08-19 103.80.210.183

Хүмүүнлэг бас хогийн сургууль байна лээ.

Avatar

Zochin 2022-08-19 202.126.89.141

Газарчин ДС чинь уг нь өнөөдрийн аялал жуулчлалын жинхэнэ мэргэжилтэнгүүдийг бэлтгэсэн сургууль даа. Төгсөгчид нь яана гэсэн үг вэ?

Avatar

Зочин 2022-08-19 59.153.114.134

өөр сургуулийн төгсөгч болж болно

Avatar

Зочин 2022-08-19 202.72.245.125

ажлын амжилт хүсье . маш зөв шүү

Avatar

Зочин 2022-08-19 64.119.21.188

Тэр MYИС гээч газрыг хамгийн туруунд хаамаар юм, жинхэнэ даварцан газар

Avatar

зочин 2022-08-19 59.153.113.159

Маш зев санаачлага байна !Эргэж харах цаг нь болсон! Дээд боловсролтой мэргэжлийн бус худалдагч бармен асрагч бэлддэгээ болимоор байсан ! 6 сарын хугацаа егсен сургуулиудыг ч маш сайн цензурдэх хэрэгтэй!Цэцэрлэгийн насны бух хуухдуудийг цэцэрлэгд хамруулж байгаад баярлалаа! БСШУЯ , Энхамаглан сайддаа баярлалаа!

Avatar

Өвгөн 2022-08-19 124.158.65.39

БҮГДИЙГ НЬ ХААЖ,ШУУД ЭРХИЙГ НЬ ЦУЦЛАСАН БОЛ ЗҮГЭЭР БАЙЖ ДЭЭ. "ДУТУУ АЛСАН МОГОЙ" ШИГ ЮМ ХИЙСЭН БАЙНА. ОДОО ТӨРИЙН ӨМЧИЙН ИХ СУРГУУЛИУДАД БААХАН ЧИРГҮҮЛ ИРЭХ НЬ. БААХАН ЗАРДЛЫН ТӨВҮҮД, ТЭГЭЭД ӨНӨӨ ХЭДЭН ИХ СУРГУУЛИА ТАТАЖ УНАГАНА. ЮУН ДЭЛХИЙН ДАЙД ГАРАХ ЮМ БОЛОХ БИЙ ВИЙ. ЕР НЬ СИСТЕМИЙН БҮТЦЭЭР ЭХЭЛЖ ОРОЛДОХ НЬ ИХ УРШИГТАЙ БАЙДАГ. БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТ БОЛ ШИНЭЧЛЭЛИЙН УДИРДЛАГЫН ШИЙДЛИЙН ХАМГИЙН СҮҮЛД НЬ БАРЬЖ АВДАГ АЖИЛ БАЙДАГ. ДЭЛХИЙН МЕНЕЖМЕНТИЙН МУНДАГ ЭРДЭМТДИЙН СУДАЛГАА ДҮГНЭЛТЭЭР ГАРЧ ИРСЭН ОЮУ

Avatar

Зочин 2022-08-19 192.82.68.32

Хаах хэрэгтэй хүний хүүхдийн мөнгө, цаг үрсэн худал нэг диплом өгдөг газруудыг хаасан нь дээр

Avatar

Зочин 2022-08-19 202.55.188.81

Mash zuv. Dahiad 90% haah heregtei bn. 3 saya huntei ulsad 10 ih surguuli baihad l hangalttai

Avatar

zochin 2022-08-19 202.131.229.122

маш зөв шүү

Avatar

Зочин 2022-08-19 188.162.254.29

Дээдэх нь суудалаа олохгуй бол доодох нь гуйдэлээ олохгуй!

Avatar

Зочин 2022-08-19 202.55.191.130

Зөв өө. Энэ олон их дээд сургуулийг цөөлөх хэрэгтэй. Нийт төгсөгчдийн 20-30 хувь нь жинхэнэ хүчийг үзэж шалгараад дээд боловсрол эзэмшиг. Бүгдээрээ дарга, инженер болохгүйгээс хойш. Цаг, мөнгө үрэхийн нэмэр.

Avatar

mgl 2022-08-19 202.126.89.65

Zuv, dahin 40-50 surguuliig haah heregtei. Tegehgui bol oligtoi mergejilten garahgui. Mun niit ahlah surguuli tugsugchdiin 30% ni ih surguulid busad ni mergejliin surguulid surdag boloh, surguuliig une tulburgui, ajilchdiin tsalin normoo hiisen tohioldold engineer shig avdag boloh yostoi.

Avatar

Зочин 2022-08-19 66.181.161.123

Газарчинг МУИС руу шилжүүлэх хэрэгтэй

Avatar

Б 2022-08-19 103.26.194.113

Энх-Амгалан сайд маш зөв шийдвэр гаргасан бна.Цаашид улам их нийгэмд ач тустай ажил хийнэ гэдэгт эргэлзэхгүй бна

Avatar

ЗОЧИН 2022-08-19 202.9.46.152

СУИС-г татан буулгаж Монгол Улсын Консерватортай нэгтгэе. ажилгүйчүүдийг бэлтгэдэг төрийн өмчийн 2 ижил сургууль хоорондоо өрсөлдөх нь зохимжгүй. ядаж л зардал хэмнэнэ

Avatar

Зочин 2022-08-19 150.129.141.254

gararching ih surguuliin haryand oruulah heregtei

Avatar

ЗОЧИН 2022-08-19 202.9.46.152

СУИС- г татан буулгаж Монгол Улсын Консерватортай нэгтгэе. манайх шиг жижиг оронд олон ажилгүйчүүдийг бэлтгэдэг сургууль хэрэггүй

Avatar

А.Балжидмаа 2022-08-19 5.24.63.79

Зөв алхам. Ард иргэдээ төр л хамгаалахгүй бол хэн хамгаалах вэ? Санал.1. Хуульд буй эрдэмтэн докторын тоо хувьдаа хүрэхгүй сургуулийг хаах. Эрсэдлийн үнэлгээ хийхэд хангалттай. 2.Хувийн дээд сургуулийн удирдах зөвлөлийн дарга, захирал, мургалт эрхэлсэн захирал заавал докторын хэмжээний боловсролтой байх. Бакалаврын хэмжээний боловсролтой хүн захирал хаа сайгүй хийдэг болж!

Avatar

Зочин 2022-08-19 202.126.89.119

Яг зөв

Avatar

Зочин 2022-08-19 192.82.70.53

Сутай ч билүү аймаар байранд бдаг бсан сургууль хаачсан бэ

Avatar

GUZEET BUBBLE 2022-08-19 202.21.110.94

МАШ ЗӨВ ШИЙДВЭР БАЙНА. ЦААШ НЬ ДАХИН ҮРГЭЛЖЛҮҮЛЖ, УЛАМ ИХ ЦӨӨЛӨӨРЭЙ. МАНАЙХ ШИГ ДЭЭД БОЛОВСРОЛТОЙ ХҮНИЙ ТООГООРОО ДЭЛХИЙД 1-т ЖАГСДАГ Ч БОЛОВСРООГҮЙ ИРГЭДТЭЙ УЛС БАЙХГҮЙ. 100 ЯМААНД 60 УХНА ГЭДЭГ ШИГ 3хан САЯ ХҮНД ИЙМ ОЛОН ЧАНАРГҮЙ ИХ ДЭЭД СУРГУУЛЬ ЯМАР Ч ХЭРЭГГҮЙ. МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ГЭЭЧ НЭРТЭЙ ЧАНАРГҮЙ СУРГУУЛИЙГ МӨН ХААМАААР БАЙНА ………………………

Avatar

зочин 2022-08-19 103.229.120.168

Миний мэдэхийн Маргад сургууль хоёр дахь удаагаа хаагдаж байна. Хэсэг байж гаад ажиллаад эхэлдэг. Отгонбаяр сайдын үед бас хаагдаж байсан.

Avatar

Зочин 2022-08-19 64.119.17.152

Зөв дэмжиж байна 3.4 сая хүн амтай монголд 10 дээд сургууль байхад хангалттай

Avatar

Зочин 2022-08-19 103.57.95.228

МАШ ЗӨВ ШИЙДВЭР БАЙНА. ЦААШ НЬ ДАХИН ҮРГЭЛЖЛҮҮЛЖ, УЛАМ ИХ ЦӨӨЛӨӨРЭЙ. МАНАЙХ ШИГ ДЭЭД БОЛОВСРОЛТОЙ ХҮНИЙ ТООГООРОО ДЭЛХИЙД 1-т ЖАГСДАГ Ч БОЛОВСРООГҮЙ ИРГЭДТЭЙ УЛС БАЙХГҮЙ. 100 ЯМААНД 60 УХНА ГЭДЭГ ШИГ 3хан САЯ ХҮНД ИЙМ ОЛОН ЧАНАРГҮЙ ИХ ДЭЭД СУРГУУЛЬ ЯМАР Ч ХЭРЭГГҮЙ.

Avatar

Зочин 2022-08-19 192.82.70.53

муу ч гэсэн ном үзсэн хүн арай л өөр сэтгэхүйтэй болдог юм даа. оркууд нийгэмд ямар гай тарьж бгааг харж бга биз дээ?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж