"Газарчин", "Түшээ" зэрэг 13 дээд сургуулийг хаалаа

Хуучирсан мэдээ: 2022.08.19-нд нийтлэгдсэн

"Газарчин", "Түшээ" зэрэг 13 дээд сургуулийг хаалаа

"Газарчин", "Түшээ" зэрэг 13 дээд сургуулийг хаалаа

Боловсрол шинжлэх ухааны яамнаас дээд боловсролын салбарт хэрэгжүүлж буй зарим арга хэмжээний талаар өнөөдөр /2022.08.19/ мэдээлэл хийлээ.

БШУ-ы сайд Л.Энх-Амгалан: 

-Энэ хичээлийн жилд нийт 88 их, дээд сургуульд 147 мянган оюутан суралцана. Эдгээр дээд боловсролын байгууллагуудаас 13 дээд сургууль, коллежийн үйл ажиллагааг хааж, тусгай зөвшөөрлийг цуцалж байна. Багш боловсон хүчин, сургуулийн зориулалтын байр зэрэг шаардлага хангахгүй  учраас зарим сургуулийн үйл ажиллагааг зогсоохоос өөр аргагүй. Их, дээд боловсролын байгууллага эрдэм шинжилгээ, сургалт, судалгааны чиглэлээр ажиллар ёстой. Түүнээс 10-20 багштай сургууль подвальд хичээллэнэ гэж байх боломжгүй. Тухайлбал, 

  • Газарчин дээд сургууль,
  • Зүүн хүрээ коллеж,
  • Маргад дээд сургууль,
  • Монголын менежмент, технологийн дээд сургууль,
  • Монголын хүний нөөцийн удирдлагын дээд сургууль,
  • Номэра дээд сургууль
  • Рафлекс олон улсын институын Улаанбаатар дахь салбар сургууль,
  • Түшээ дээд сургууль,
  • Идэр их сургуулийн харьяа Далай ван дээд сургууль,
  • Чингис хаан дээд сургууль,
  • Улаанбаатар эрдэм сургуулийн харьяа Эко Ази дээд сургууль
  • Утга зохиол, нийгмийн ажилтны дээд сургууль
  • Эрхүүгийн зам харилцааны улсын их сургуулийн Улаанбаатар дахь салбар сургууль зэргийн үйл ажиллагааг бүрэн зогсоож байна.

Тусгай зөвшөөрөл нь цуцлагдаж байгаа 21 байгууллагад 163 багш ажиллаж, 1567 оюутан суралцаж байсан юм. Энэ багш нар шаардлага хангасан тохиолдолд бусад сургуульд шилжин ажиллах боломжийг нээж байна. Харин оюутнууд хүссэн сургуульдаа шилжин суралцана.

21 сургуулийн тусгай зөвшөөрлийг цуцлахаас гадна 24 сургуульд зөрчил дутагдлаа засах зургаан сарын хугацаатай үүрэг өгсөн. Энэ хугацаанд стандарт шаардлагыг хангуулаагүй, хуульд нийцүүлсэн үйл ажиллагааг явуулаагүй тохиолдолд мөн тусгай зөвшөөрлийг цуцлах арга хэмжээ авна. Сургалтын үйл ажиллагааг зогсоохоос гадна сургуулиудын хөтөлбөрт мөн шалгалт хийж хүчингүй болгож байна. Өнгөрсөн хичээлийн жилд их, дээд сургуулиуд 2564 хөтөлбөрөөр мэргэжилтэн бэлтгэж байсан бол 908 хөтөлбөрийг хүчингүй болголоо. Ингэснээр 1656 хөтөлбөр хүчин төгөлдөр хэрэгжих юм.

Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд ойрын жилүүдэд манай улсад 39 мянган инженер техникийн ажилтан шардлагатай байна. Гэтэл өнгөрсөн таван жилд 14874 энэ чиглэлийн мэргэжилтнийг бэлтгэжээ. Хөтөлбөрийн шинэчлэл, сайжруулалтын дараа энэ бүх гажуудал засагдана гэж харж байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
115
ЗөвЗөв
6
ГайхмаарГайхмаар
3
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж