Финландын ерөнхий сайд Санна Марины наргиж байгаа бичлэг цацагдаж, тэрбээр ширүүн эсэргүүцэлтэй тулгараад байна. Цахим ертөнцөд тарсан бичлэгийг харвал Финландын хэд хэдэн алдартай хүмүүс түүнтэй хамт дуулж, бүжиглэж байжээ. Энэ бичлэгийг сөрөг хүчнийхэн шүүмжилж, зарим нь бүр Санна Мариныг хар тамхины шинжилгээ өг гэсэн байна.
Харин Марин шинжилгээ өгөхөөс татгалзсан бөгөөд зүгээр л согтууруулах ундаа хэрэглэж, зүггүйтсэн гэжээ. Өдгөө 36 настай Санна Марин наргиж цэнгэж буй зургаа олноос огт нуудаггүй. Өмнө нь, хөгжмийн наадам дээр авхуулсан зураг нь олонтоо гарч байсан. Өнгөрсөн жил тэрбээр Covid-19-ийн халдвартай хүнтэй ойрын хавьтал болж, үүнийхээ дараа клубт орсондоо уучлал гуйж байв. Тэгвэл энэ удаад цацагдсан бичлэгэндээ тэрбээр уучлал гуйгаагүй аж. “Би бүжиглэсэн, дуулсан, шоудсан. Хуулиас гадуур зүйл хийгээгүй. Би хэзээ ч хар тамхи хэрэглэж байгаагүй” гэж тэр хэлсэн юм.
Германы “Bild” агентлаг өнгөрсөн долоо хоногт Санна Мариныг дэлхийн хамгийн догь ерөнхий сайдаар нэрлэсэн.
Сөрөг хүчний намын дарга Рийкка Пурра, парламентын гишүүн Микко Карна гэх мэт хүмүүс түүнийг сайн дурын үндсэн дээр хар тамхины шинжилгээ өгөхийг уриалжээ. Санна Марин хар тамхины шинжилгээ өгөхөд ямар ч асуудалгүй гэж хэлжээ. Түүнчлэн өөрийгөө өөрчлөх шаардлагагүй гэдгээ ч хэлэв. “Би одоог хүртэл ямар байсан түүгээрээ л байна. Үүнийг хүлээж авна гэж найдаж байна” гэв.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ