Гутерреш: Запорожжийн үйлдвэрийг цэрэггүй болгох ёстой

Хуучирсан мэдээ: 2022.08.19-нд нийтлэгдсэн

Гутерреш: Запорожжийн үйлдвэрийг цэрэггүй болгох ёстой

Гутерреш: Запорожжийн үйлдвэрийг цэрэггүй болгох ёстой

Орос, Украины хүчнийхэн Европ дахь хамгийн том цөмийн станцын эргэн тойронд гал нээсээр байна.  Мөн талууд нэг нэгэндээ бурууг өгч байгаа нь нөхцөл байдлыг хурцатгав.  НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш Украинд хийсэн айлчлалаа ашиглан хоёр тал цөмийн цахилгаан станцын бүс нутгаас гарахыг уриалав.

Гутерриш Пүрэв гаригт  Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский, Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган нартай уулзав.  Тэд Запорожье муж дахь цогцолборын аюулгүй байдлыг хэрхэн хангах талаар ярилцсан юм.

Гутерриш "Бүс нутгийг цэрэггүй болгох хэрэгтэй. Бид үүнийг байгаагаар нь хэлэх ёстой. Запорожжид учирч болзошгүй хохирол бол амиа хорлолт мэт  явдал юм" гэв.

Зеленский "Орос бид бүгдийг дэлхийн хэмжээний цөмийн гамшгийн ирмэгт хүргэж байгааг хүлээн зөвшөөрч болохгүй. Бид Ерөнхий нарийн бичгийн даргатай Олон улсын атомын энергийн агентлаг Запорожжийн үйлдвэрт хийх боломжтой ажлуудын талаар хэлэлцсэн" гэжээ.

Гэсэн хэдий ч ОХУ-ын ГХЯ-ны төлөөлөгч цэрэггүйжүүлэх санааг "хүлээн авах боломжгүй" гэж үзжээ.  Энэ нь үйлдвэрийг улам аюултай болгож болзошгүй гэж Нарийн бичгийн дарга Гутерреш мэдэгдэв.

Эх сурвалж: NHK japan

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж