Ч.Ундрал "Монгол кино нэгтгэл”-ийн Удирдах зөвлөлд багтжээ

Хуучирсан мэдээ: 2022.08.19-нд нийтлэгдсэн

Ч.Ундрал "Монгол кино нэгтгэл”-ийн Удирдах зөвлөлд багтжээ

Ч.Ундрал "Монгол кино нэгтгэл”-ийн Удирдах зөвлөлд багтжээ

"Монгол кино нэгтгэл” төрийн өмчит үйлдвэрийн газрын Удирдах зөвлөлийг байгуулжээ. Энэ дагуу “Монгол кино нэгтгэл” ТӨҮГ-ын Удирдах зөвлөлд Соёлын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Оюунбилэг, Соёлын яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Н.Энхбат, Кино урлагийн зөвлөлийн дарга бөгөөд Кино урлагийн зөвлөлийн Ажлын албаны дарга Ч.Ундрал, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын Төрийн өмчийн удирдлага, зохицуулалтын хэлтсийн Удирдлага, төлөөллийн албаны дарга В.Дарханбаатар, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын Төрийн өмчийн удирдлага, зохицуулалтын хэлтсийн мэргэжилтэн Г.Нямдаваа, “Боролдой” студийн захирал, найруулагч С.Мягмар, найруулагч, продюсер Б.Ням-Очир нар ажиллахаар болжээ.

Жүжигчин Ч.Ундралын хувьд Соёлын сайдын тушаалаар Кино зөвлөлийн даргаар томилогдсон. Удахгүй энэ зөвлөлийн гишүүдийг томилж, батламжилна. Гэтэл Кино урлагийн зөвлөлийн дарга бөгөөд Кино урлагийн зөвлөлийн Ажлын албаны дарга тэрбээр "Монгол кино нэгтгэл”-ийн Удирдах зөвлөлд багтсан байна.

“Монгол кино нэгтгэл” төрийн өмчит үйлдвэрийн газар (ТӨҮГ)-ын дүрмийг шинэчлэн батлах тухай Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргын тогтоолын дагуу Удирдах зөвлөлийн гишүүдийг томилжээ. Тогтоолд, “Монгол кино нэгтгэл” ТӨҮГ-ын удирдах зөвлөл нь долоон гишүүнтэй байх бөгөөд Соёлын асуудал эрхэлсэн Төрийн захиргааны төв байгууллагаас гурав, Төрийн өмчийн асуудал эрхэлсэн Төрийн захиргааны төв байгууллагын төлөөлөл хоёр, мэргэжлийн төрийн бус байгууллагын төлөөлөл хоёр гишүүн байна гэж заажээ.

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2022 оны 84 дүгээр тогтоолоор баталсан “Монгол кино нэгтгэл” төрийн өмчит үйлдвэрийн газрын дүрэм”-д зааснаар удирдах зөвлөл нь “Монгол кино нэгтгэл” ТӨҮГ-ын жилийн болон хөрөнгө оруулалтыг төлөвлөгөөг батлах, үйл ажиллагааны чиглэл, бодлогыг тодорхойлох, төлөвлөгөөний хэрэгжилтэд дүгнэлт өгөх чиг үүрэгтэй ажиллах юм.

Эх сурвалж: “Монгол кино нэгтгэл” ТӨҮГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж