17 дугаар сургуулийн өргөтгөлийн байрыг дахин ашиглах боломжгүй | News.MN

17 дугаар сургуулийн өргөтгөлийн байрыг дахин ашиглах боломжгүй

17 дугаар сургуулийн өргөтгөлийн байрыг дахин ашиглах боломжгүй

17 дугаар сургуулийн өргөтгөлийн байрыг дахин ашиглах боломжгүй

Орон нутгийн зарим аймаг, сумдын сургуулийн барилга зориулалтын дагуу үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон талаар news.mn сайт өмнө нь холбогдох албаны хүмүүсээс тодруулан хүргэж байсан. Тухайлбал, Орхон аймгийн 17 дугаар сургуулийн хана, тааз, шал цөмөрч эрсдэлт нөхцөл байдал үүссэн тухай одоогоос нэг жилийн өмнө олон нийтийн сүлжээнд тавигдсан. Энэ асуудлыг шалгахаар мэргэжлийн хяналт болон Онцгой байдлын алба газар дээр нь ажиллаж, дүгнэлтийг гаргаж, шүүхийн байгууллагад тус асуудлыг шалгах ажил үргэлжилж байгаа аж.

Өчигдөр буюу наймдугаар сарын 18-нд нийтлэгдсэн мэдээлэлд тус сургуулийн барилгын засвар дууссан мэт ташаа ойлголт төрүүлсэн учир залруулга мэдээллийг тодруулан нийтэлж байна.

Энэ хичээлийн жилд 17 дугаар сургуулийн өргөтгөлийн байрыг ашиглах боломжгүй бөгөөд үндсэн байранд сурагчдыг хүлээж авахаар ажиллаж байгаа гэсэн юм.

ШҮҮХИЙН БАЙГУУЛЛАГЫН ДҮГНЭЛТИЙН ДАРАА ШИЙДВЭР ЭЦЭСЛЭГДЭНЭ

Тус сургуулийн барилгын хана, тааз зэрэг цөмөрч хичээллэх орчинд эрсдэл учирсан тул сургуулийн сурагчдыг өнгөрсөн хичээлийн жилд цахим хичээлд хамруулсан. Харин энэ хичээлийн жилд тухайн сургуулийн хажууд байрлах соёлын төвийн байрыг засварлаж хичээллүүлнэ гэв. Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргын Тамгын газраас өгсөн мэдээллээр “Өнгөрсөн жил чанаргүй барилгаас болж 17 дугаар сургуулийн сургалт цахим хэлбэрт шилжиж байсан. Тухайн сургуулийн барилгыг барьсан "Урагшлах" ХХК-ийнхантай холбогдох асуудал шүүхийн байгууллагад шалгагдаж байгаа. Шүүхийн дүгнэлт гарсны дараа эцэслэгдэнэ" гэлээ.

Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар баригдсан 17 дугаар  сургуулийн барилга 2017 оны нэгдүгээр сард ашиглалтад орсон.  Бага ангийн 500 гаруй сурагч, цэцэрлэгийн хоёр бүлэгт 70 гаруй хүүхэд, нийтдээ 600 гаруй хүүхэд хичээллэдэг юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Тендэрчин 2022-08-19 202.21.108.193

Барьсан компани нэртэй цүнхэнд гэрчилгээ хийсэн гарыг хорьж байгаад шалга. Орон нутагт дандаа засаг даргын хүрээлэлийнхэн ажил авдаг шүү.

Avatar

ДБаярсайхан 2022-08-19 202.9.46.42

Бидний үр хүүхдийг сургах,хүмүүжүүлэх барилга нь чанартай сайн баригдвал хүн бүхэн баярлана шүү!? Ажлын хариуцлагыг иргэд хүсэж байна.Энэ тухай залхтал маргалаа.Одоо нэг чанартай болох нь гэтэл дахиад л ичмээр юм .

Avatar

Зочин 2022-08-19 83.220.238.251

>>>>>>>>>>> Халуун охид таныг хүлээж байна – – https://ok.me/JuZ31

Avatar

Зочин 2022-08-19 142.79.202.93

Шүүх мүүх гэж гонөирсоор адаг сүүлдээ гэм зэмгүй өнгөрнө дөө. Мэджээнэ би яаааг

Avatar

Зочин 2022-08-19 66.181.190.203

Ар өврийн хаалганы тендерийн наймаа цавчааныханы хийж байгаа ажил нэг иймэрхүү.
Улс нийгэмд ажиллаж хамт олны дунд байж үүрэг хариуцлага хүлээж яваагүй тендер юмаар хөлжчихсөн мөнгөтэй цээж баячууд чаддаг мэддэг сэтгэлтэй нэгэнд саад болж ер ажил хийлгэхгүй энэ мэтээр саад болоод байх юм.

Avatar

Зочин 2022-08-19 103.80.210.183

барьсан хүлээж авюсан хүнийг нь цаазлаад мөнгийг нь эд хөрөнгийг нь хурааж борлуулаад дахин барь.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж