Украины ерөнхийлөгч Владимир Зеленский өчигдөр Туркийн төрийн тэрүүн Режеп Тайип Эрдоган болон НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррес нартай уулзсан. Энэхүү уулзалтад Зеленский орчуулагчдаа уурлаж, хэлсэн үгээ өөрөө англиар орчуулжээ. Эх сурвалжийн мэдээлснээр орчуулагч нь Зеленскийн хэлсэн үгийг дутуу орчуулсан гэнэ.
Илтэд эгдүүцсэн Зеленский орчуулагчдаа хандан "Би боломжуудын цонхын талаар ярьсан. Бас би ийм учраас үүнийг шийдвэрлэж чадахгүй гэсэн. Мөн манайх руу Оросын талаас өдөр бүр их буугаар буудаж байна. Эцэст нь, би Слава Україні! гэж хэлсэн гэж хэлжээ. Хариуд нь орчуулагч нь "Украины яруу алдар" гэж хэлэхэд Зеленский "Маш их баярлалаа. Энэ маш чухал" гэснээр энэхүү үл ойлголцол өндөрлөжээ.
ЭХ СУРВАЛЖ: REUTERS
Холбоотой мэдээ