Зургаан настнуудыг бүртгэж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2022.08.19-нд нийтлэгдсэн

Зургаан настнуудыг бүртгэж эхэллээ

Зургаан настнуудыг бүртгэж эхэллээ

Ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид элсэн суралцагчдын бүртгэл өнөөдөр /2022.08.19/ эхэлнэ. Энэ жилийн онцлог нь зургаан настнуудын бүртгэлийг улсын хэмжээнд E-Mongolia app-аар буюу цахимаар бүртгэх аж.

Та хүүхдээ цахимаар бүртгүүлэхийн тулд:

  • E-Mongolia  системд өөрийн бүртгэлээр нэвтэрнэ.
  • Үйлчилгээ  цэсээс "Боловсрол" цонхыг сонгон нээнэ.
  • "Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангийн элсэлт, бүртгэл" үйлчилгээг сонгоно /Бүртгэл эхлэх өдөр үйлчилгээг олон нийтэд нээлттэй болгоно/.
  • Дэлгэцэд таны сургуулийн насны хүүхдүүдийн мэдээлэл гарч ирнэ.
  • Сургуульд элсэх хүүхдийнхээ мэдээлэлтэй танилцан, асуултыг бөглөөд үргэлжлүүлэх товч дарна.  Үүний дараа таны хүүхдийн элсэлтийн төлөв харагдана.
  • Мэдээллээ дахин нягтлаад баталгаажуулах хэсэгт дарж "Тийм"  товч дарснаар таны хүсэлт амжилттай илгээгдэнэ.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж