Монголын хамгийн өргөн Юнителийн 4G сүлжээ хүрээгээ тэлсээр…

Хуучирсан мэдээ: 2022.08.18-нд нийтлэгдсэн

Монголын хамгийн өргөн Юнителийн 4G сүлжээ хүрээгээ тэлсээр…

Үүрэн холбооны тэргүүлэгч оператор Юнител группийн хамгийн өргөн 4G сүлжээ хүрээгээ тэлсээр хөдөө орон нутгийн алслагдсан сум багуудад ч нэвтрээд байна. Хот болон орон нутгийн хөгжлийн гүүр болсон харилцаа холбооны дараах шинэчлэлт нь Монгол орны байгалийн үзэсгэлэнт цогцолбор газруудад ч сүлжээндээ санаа зовохгүйгээр ажиллаж амьдрах, аялж зугаалах боломжийг олгож, хэрэглэгчдийнхээ өдөр тутмын амьдралыг илүү хялбарчилж, цаг зав, хөрөнгө мөнгөө хэмнэхзэрэг олон олон боломжуудын үүд хаалгыг нээсээр байна.

Мэдээллийн технологийн салбарын дараах шинэчлэлт нь Монгол орны хөгжлийн хурдасгуур хүч болж байгаа бөгөөд хот хөдөөгийн ялгааг улам бүр багасгаж, та хаана байгаагаас үл хамааран хөгжил дэвшилтэйгээ хөл нийлүүлэн алхах боломжтой болсныг илтгэж байна. Орон нутагт ажиллаж амьдарч буй малчид болон тариаланчид зэрэг хөдөө нутгийн алс зэлүүд газар хөдөлмөр эрхэлдэг иргэд сүлжээндээ санаа зовохгүйгээр харилцаа холбоо тогтоож,  өдөр тутмын ажил амьдралаа хөнгөвчлөх боломжтой болж байгаа нь юутай сайхан бэ? Юнител группийн тус хөрөнгө оруулалт нь нийгмийн хариуцлагын хүрээнд ард иргэдийнхээ аж амьдралд бодитойгоор хувь нэмрээ оруулж буйн тод жишээ болж байна.

Хамгийн өргөн 4G сүлжээ нэвтэрсэн байгалийн өвөрмөц тогтолцоотой, үзэсгэлэнт газруудыг дурдвал:

Хэнтий аймаг, Баян-Овоо сум, Гүрмийн нуур амралт,

Хэнтий аймаг, Дадал сум, Онон Балж цогцолборт газар,

Булган аймаг, Бугат сум, Анаг амралтын газар, Ахмадын амралт,

Булган аймаг, Могод сум, Сайхан Хунтын амралт

Хөвсгөл аймаг, Баянзүрх сум, Бошлой хад, Шижэмт амралт

Хөвсгөл аймаг, Хатгал сум, Арт88

Дундговь аймаг, Өлзийт сум, Цагаан суварга

Өмнөговь аймаг, Ханхонгор сум,Ёлын ам болон Мухар шивэрт

Өвөрхангай аймаг, Уянга сум,Хүйсийн найман нуур зэрэг аялал жуулчлалын томоохон бүс нутгуудад Юнител группийн хамгийн өргөн 4G сүлжээ нэвтэрч, хэрэглэгчидтэйгээ хамтдаа түрүүлж алхах болжээ.

Мөн энэхүү үйл явдал нь Монгол орны байгалийн гайхамшигт түүхэн  газруудыг  зорин ирэх  олон улсын болон дотоодын аялагч нарт тулгардаг хэзээ хаана сүлжээ тасарч холбоогүй болох бол ? хэрхэн аялах хугацаандаа ард үлдсэн гэр бүл болон ажил төрөлдөө санаа зовохгүйгээр аялах вэ? зэрэг асуудлуудын шийдлийг олсон сайхан мэдээ байлаа. Зөвхөн аялал жуулчлалын салбарт төдийгүй харилцаа холбоо дагаж, хөгжил цэцэглэж, иргэдийн амьдралын хэв маяг, чанарт үр өгөөжөө өгч, сүлжээгүй байсан олон алслагдсан сум багууд сүлжээтэй болжтухайн газарт амьдарч буй оршин суугчид, бизнес эрхлэгчид, албаны хүмүүс гээд бүхий л шат шатны хүмүүст мэдээллийн технологийн тусламжтайгаар аж амьдралаа цэцэглүүлэх боломжийг нээж өгсөн байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж