Хүний хөгжимтэй, бидний гаслантай зам

Хуучирсан мэдээ: 2022.08.19-нд нийтлэгдсэн

Хүний хөгжимтэй, бидний гаслантай зам

Хүний хөгжимтэй, бидний гаслантай зам

Зам хэдий чинээ тухтай байна аялал төдий чинээ зугаатай. Аяллыг улам зугаатай болгох хөгжимт замын талаар та сонсож байсан уу? Хөгжимт зам дээгүүр давхихад таны машин ая тоглоно. Үүнийг машинаа эвдэлдэг Монголын бартаат замын дуу чимээтэй бүү эндүүрээрэй. Эвдэрхий замаар явсаар элдэв эд ангид нь дуу орсон машинтай монголчууд Дарханы замын засвар дуусахыг хүлээж амь, нас эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирсоор байхад улс орнууд жолоочийн нойрыг хүргэхгүй байх шинэ аргыг олж, зүүрмэглэсэн жолоочыг замаас гархаас сэргийлэх болжээ.

“Sciencegirl” нэртэй твиттер хэрэглэгчийн оруулсан бичлэг цахим сүлжээнд тарсан. Тус бичлэгт зам дээр сийлсэн олон мянган ховилыг дайран гарахад тайвшруулах аялгуу сонсогдож байжээ. Ховилыг тодорхой интервалтай байрлуулдаг бөгөөд хурдаа тааруулж жолоодсоноор ая дуугардаг. Харин хажуугийн болон голын зурааснууд дээр явахад эгнээний зах руу хэт ойртож байгааг сануулах дохио дуугарах аж. Мэдээж хол замд жолоо барих үед анхаарал сарниж, нойрмоглохоос сэргийлэх үүрэгтэй.

Хөгжимт зам дэлхийн хэд хэдэн оронд байдаг. Википедиад мэдээлснээр, Дани, Унгар, Япон, Өмнөд Солонгос, АНУ, Хятад, Иран, Тайвань, Индонезид байдаг. Франц, Нидерланд улсууд ч бас өмнө нь ийм замтай байжээ. Өмнөд Солонгост тав, Японд 30 гэх мэтээр зарим оронд нэгээр тогтохгүй олон хөгжимт зам байдаг. Хамгийн анхны хөгжимт замыг 1995 оны аравдугаар сард Дани улсын Жиллинг хотод тавьж байв.

Хятадад байдаг 300 метр урттай хөгжимт зам дээр 40 км/цаг хурдтай явбал “Эх орны дуулал” нэртэй ая эгшиглэдэг. Архитектуруудын санаа нь жолооч нарыг тогтмол хурдтай явуулах гэдгийг замын компанийн ерөнхий менежер Лин Жун хэллээ.

Гадны улс орнуудад нэгэнтээ нэвтрээд буй дэвшилийг Монголд дөрвөн жил засварлаж буй Дарханы замтай харьцуулахад гунигтай.

Эх сурвалж: NEWS18, WIKIPEDIA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж