Өвөл айсуй: Европ хөлдөх эрсдэлтэй | News.MN

Өвөл айсуй: Европ хөлдөх эрсдэлтэй

Өвөл айсуй: Европ хөлдөх эрсдэлтэй

Өвөл айсуй: Европ хөлдөх эрсдэлтэй

Энэ зун Европ тивд ган болсноос ирэх өвөл барууны орнууд эрчим хүчний хомсдолд орж хөлдөх эрсдэл нүүрлэжээ. Тодруулбал, хэт хуурай цаг агаарын нөхцлөөс шалтгаалан  Норвегид усан цахилгаан станцын хүчин чадал буурч, Франц дахь атомын цахилгаан станцуудын цөмийн тогоонууд халах эрсдэлд орж, Германд нүүрсний тээвэр саатжээ. Дээр нь геополитикийн зөрчлөөс болж ОХУ-аас Европт руу байгалийн хий нийлүүлэх цоргоо багасгахаа мэдэгдсэн.

Европын сэрүүн бүс нутгуудаар ч хэт халж, ган гачиг болсон бөгөөд Францад хээрийн түймэр олон гарсан. Итали улсад 1800 оноос хойш болоогүй хуурай зун болж, ургац алдах эрсдэл үүсчээ.

Норвегийн эрчим хүчний нийлүүлэлтийн 90 хувийг усан цахилгаан станцаас хангадаг төдийгүй хөрш орнууддаа экспортолдог. Гэвч улс төрийн зөрчил болон үнийн өсөлтөөс шалгаалан сүүлийн 25 жилийн хугацаанд анх удаа Норвегид эрчим хүчний хангамжийн асуудал үүсэх болоод байна. Украинд явуулж буй дайны улмаас барууныхан ОХУ-ын эсрэг эдийн засгийн хориг тавьсан. Үүний хариуд Москва байгалийн хийн нийлүүлэлтээр барьцаалж эхэлсэн. Нөгөө талд Францад цөмийн тогоонуудыг хөргөхөд их хэмжээний хүйтэн ус ашигладаг ч гол мөрнүүдийн ус бүлээсч, ширгэсэн нь эрсдэл дагуулжээ.  Германы хувьд Райн мөрнөөр нүүрсний тээвэрлэлтээ хийдэг боловч усны түвшин багассанаас усан онгоц хөвөхөд хүндрэлтэй болсон аж.

Үүний зэрэгцээ Их Британид сүүлийн 90 жилд болоогүй хуурай байснаас Лондоны эргэн тойронд түймэр асч, хойд хэсгийн олон мянган өрх гэрэл, цахилгаангүй болсон.

Европт үүссэн нөхцөл байдлыг “Эрчим хүчний хямрал” гэж салбарын мэргэжилтнүүд, улстөрчид онцолж байна. Хямралыг шийдвэрлэхийн тулд эрчим хүч импортлох гэрээ хэлцэлүүдийг эрэлхийлж эхэлжээ. Норвеги улс нь байгалийн хий, газрын тосоор баялаг орон боловч Европын зах зээлийг хангалттай хэмжээнд хангах боломжгүй.

ЕВРОП НҮҮРСНЭЭС ТАТГАЛЗСАН НЬ

Дэлхийн дулаарлын гол буруутнаар нүүрсхүчлийн хий ихээр ялгаруулагч нүүрс нэрлэгдсэн. Улмаар Европын холбоо нь нүүрсний хэрэглээнээс татгалзаж ногоон эрчим хүчийг эрэлхийлж, дэмжих болсон. Гэвч санхүү, геополитикийн нөхцөл байдал нь бохир түлшээс эко эрчим хүчид шилжих оролдлогыг нь хүндрүүлж байна. Гэсэн ч Европын холбооноос цөмийн эрчим хүч, байгалийн хийн үйлдвэрлэлийг тогтвортой хөрөнгө оруулалтаар дэмжих бодлого барьж буй.

Олон улсын эрчим хүчний агентлагийн мэдээллээр 2012 оноос эхлэн Европын холбооны орнуудын нүүрсний хэрэглээг бууруулж, 2030 он гэхэд 12 хувиар танах зорилт тавьсан.

Эрчим хүчний асар их хэрэгцээтэй Европын холбооны улс орнууд 2050 он гэхэд хүлэмжийн хийгээ тэглэхийн төлөө нүүрсийг эрчим хүчний эх үүсвэрээс хасах зорилт тавьсан. Харин шүүмжлэгчдийн зүгээс барууны удирдагчдыг ногоон маркетингийн тархи угаалтад автсан гэж буруутгаж байна.

Бодит байдал дээр Герман улс байгалийн хийн нийлүүлэлт багассаныг нүүрсний станцуудаа дахин ажлуулж нөхөхөөр төлөвлөсөн. Гэвч Райн мөрнөөр нүүрсний тээвэрлэлтээ хийж байгаа нь  гангийн улмаас саатахад хүрсэн юм. Германы нүүрс шатаадаг дулааны цахилгааны станцууд нь Райн мөрний сав дагуу төвлөрсөн байдаг. Мөрний ус татарснаас нүүрсний тээвэрлэлт хүчин чадлынхаа 30 хувийг алдаж, дулааны цахилгаан станцуудыг бүрэн хүчин чадлаар нь ажлуулах боломжгүй болгожээ.

Франц улс нь эрчим хүчнийхээ хэрэглээний 70 гаруй хувийг атомын цахилгаан станцаас хангадаг. Гэвч ган гачигийн улмаас голуудын усны температур нэмэгдсэн энэ үед цөмийн тогоог хөргөсөн хэт халуун усыг гол руу цутгахаас сэргийлэн эрчим хүчний үйлдвэрлэлээ бууруулсан байна. Үүнээс гадна Францын 56 цөмийн станцын олонх нь засвар, үйлчилгээний улмаас ажиллахгүй байгаа аж.

Норвегийн тухайд хиймэл нууруудад түшиглэсэн усан цахилгаан станцаар эрчим хүчний хэрэглээгээ хангадаг. Хуурай зун болсноос эдгээр хиймэл нууруудын усны түвшин татарсан бөгөөд ирэх өвөл гал алдахгүйн тулд усан цахилгаан станцынхаа хүчин чадлыг түр хугацаанд бууруулжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ЗөвЗөв
4
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

25 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

иргэн 2022-08-19 139.5.218.185

Ангела Меркель гэж алсын хараагүйдээ ч юм уу, сэнаатай ч юм уу, ногоон маркетингийн сурталчилгаанд автаж хамаг нүүрсний станц, атомын ЦС-аа хааснаас ганц Герман биш европ даяараа Оросын хийн хамааралд ороод базуулчихсан. Одоо тэрнээсээ гарах гэж энэ жилдээ зовно. Гэхдээ энэ өвлийг авчихвал европ учраа олоод дунд, урт хугацаанд оросын нефть, хийн хамаарлаас гарчихна. Орос хамгийн том, үнэтэй борлогддог зах зээлээ алдсанаар хий нь маш хямд авдаг Хятадаас өөр борлуулалтгүй болно доо

Avatar

Зочин 2022-08-19 103.10.21.251

Европ хөлдөх яах вээ монгол яах бол…

Avatar

Зочин 2022-08-19 83.220.238.251

))) Халуун охид таныг хүлээж байна – – https://ok.me/JuZ31

Avatar

Зочин 2022-08-19 64.119.23.87

Монголчууд гэж юм. Хэн ч биш. Бид яг украин шиг буфер бүс. Буфер бүсийн улс ямар ч улсын дайн хийх сайхан талбар болдог юм. Украинчууд ухаан муутайгаасаа болоод ямар ч дайнаас сургамж авсангүй. Үүнийг хохино гэдэг юм. Жинхэнэ Германы фашистуудад урваж байсан бандераас болсон. Дайнд ялсан талын ямагт зөв байдаг юм. Ялсан ялагдснаа шүүдэг.Жинхэнэ милиатирзм фашизм гэдгийг еврей орос түмэн үзсэн. Урвагч нарт үхлээс өөр сонголт байдаггүйтэй адил украин том тоглогчдын тохуу боллоо доо

Avatar

Зочин 2022-08-19 192.82.74.174

Шааа миний хүү

Avatar

Ovgon 2022-08-19 64.119.21.241

Оросын фашистууд өөрийн эхлүүлсэн булаан эзлэх дайндаа ялагдчаад дайнаас гарах учраа олохгүй аргаа барж алаа маажиж байна, ккк. Ирэх жил охосын эдийн засаг сүйрэх гээд байдаг, бууж өгөх гэхээр путлерийн нэр хүнд шалан доор уначих гээд, дайраад гүйцээх гэхээр дийлэхгүй, хөгжилтэй юм болжийнаа тэ тамин ээ ккк.

Avatar

ҮНЭН 2022-08-19 43.242.243.226

ЗАА ЯМАР ҮҮҮҮ МОНГОЛ БИШ ДЭЭ ХАХАХА

Avatar

Зочин 2022-08-19 103.57.92.129

Дэлхийн байгалийн б,аялаг орос монгол хоёрт байна даа оросууд ч яахав учраа олно харин манайх биё биенээ хараасаар зууныг барж байна даа

Avatar

Зочин 2022-08-19 66.181.164.211

Сайхан сайхан, буруу номтнуудыг бурхан хөлдөөгөөд өглөө…

Avatar

ҮНЭН 2022-08-19 43.242.243.226

БУРУУ НОМ ГЭЖ ЮУ БАЙНА ХАХАХА

Avatar

Зочин 2022-08-19 103.161.242.161

Хөлдөх нь ч юу юм. Хүчтэй улсууд хаяа хаяагаараа нийлчихсэн болохоор санаа зовохгүй л байна. Харин явж явж манайх гэж өөрсдөө шалдан улс, өрөндөө баригдчихаад, өрөөлийн өвсийг хараад инээвэл бусдын доог.. Ядаж хоёр хөрш маань дэлхий даяар асуудал босгоод байдаг.Нэг нь дэлхийн тал шиг нутагтай байж өчүүхэн газрын төлөө ичихгүй хүн амьтны нь алж талаад нөгөөдөх нь юунаас дутах вэ гэсэн шиг далай дахь нулимас шиг арлыг тойроод байдаг. Өөрсдөө дулаан хувцаслах тухай бодож бичсэн нь дээр байхаа…

Avatar

ХАХА 2022-08-19 43.242.243.226

БОДВОЛ ХӨДЧИХӨӨСЭЙ ГЭЖ МӨРӨӨДДӨГ ЮМ БАЙЛГҮЙ ХАХАХА

Avatar

Зочин 2022-08-19 202.126.88.212

Геополитик гэж нэг юм байна даа. Хэн нэгэн дээрэлхүү этгээд гэрийн чинь үүдэнд ирээд суугаад байвал чамд ямар санагдах вэ? Мэдээж онцгүй сэтгэгдэл төрнө, тэр хүнийг явуулахын төлөө чи ямар нэгэн зүйл хийх ёстой болох байх, танайх руу орохоос нь өмнө чи урьтаад цагдаа дууддаг ч юм уу эсвэл хөөж явуулдаг ч юм уу арга хэмжээ авч байж тайван амгалан амьдрах байх. Яг үүнтэй ижил Москвагаас 500 км зайтай, Тайваны арал дээр НАТО пуужингаа байрлуулах боломжтой болно.

Avatar

Зочин 2022-08-19 43.242.242.59

Манай улсад атомын цахилгаан станц барих хэрэгтэй байнаа

Avatar

Зочин 2022-08-19 66.181.161.34

Ooo oligtoi hdn erdemtdiignibsolij holiod oorsdiinhoo hediig tavij bgd delbelj magad. Chernobil shig ym boloh bhoo.

Avatar

Зочин 2022-08-19 59.153.86.99

Хөгжилтэй, чадалтай улс яаж ийгээд аргална. Санаа зоволтгүй.

Avatar

Зочин 2022-08-19 202.9.46.137

ХМ нэрт х***а шээсээ эмнэлэг сургуулийг украйны фашистууд эзлээд авчихаад байгаа тул манай Орос фашистын булаан эзлэгчдийн оромж,овоохойг устгаж байна мал гамин минь

Avatar

ХАХА 2022-08-19 43.242.243.226

ЭРГҮҮ МАЛ ХАХА

Avatar

Зочин 2022-08-19 202.179.27.193

Putini hiisen ajil ккк

Avatar

Бадарч тахар 2022-08-19 66.181.180.45

Ёвропчууд амёрикуудыг дагаж далдганаж байж юмаа үзнэ хохь чинь !! Байгаль дэлхий оросуудын талд байгаа шүү !!

Avatar

ҮНЭН 2022-08-19 43.242.243.226

БҮҮ ҮМБҮҮР ХАХА. ЧАМАА ҮХЭР ХҮН ЭНЭ ХОРВОО ДЭЭР ҮГҮЙ

Avatar

Ovgon 2022-08-19 192.82.65.103

ха ха ха хөгжингүй ухаантай баян европын орнууд аргаа олчино ш дэ. харин фашист орос л ирэх жилээс эдийн засаг нь сүйрэх нь тодорхой болчихлоо ккк

Avatar

Зочин 2022-08-19 103.11.195.34

ХОХИНО ХӨЛДӨЖ ҮХЭЭСЭЙ БИЛЭЭ ФАШИСТУУД

Avatar

Хм 2022-08-19 59.153.86.99

Фашистууд чинь яг өнөө цагт Оросууд болчихоод байна. Тэд энгийн иргэдийг алж байна, орон сууц бөмбөгдөж байна, эмнэлэг, сургуулийг нурааж байна.

Avatar

Зочин 2022-08-19 202.126.88.212

Ер нь бол үндсэрхэг үзэл цусанд нь байж л байгаа шүү. Гарч ирэх үндэс суурь нь тавигдвал үүнээс илүү гай тарих магадлалтай. Герман, Польш хоёр Европдоо цэрэг зэвсгээр тэргүүлнэ гээд байгаа. Нэг их удахгүй юм дуулгах вий. Америкийг хар даа, өөрт нь ямар ч хамааралгүй байхад шалтгаангүй шахуу өчнөөн газар дайн хийж хэдэн сая хүн алав.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж