"Үргэлжлүүлэн суралцаж буй хүүхдүүдийн эрх ашгийг хөндөхгүй"

Хуучирсан мэдээ: 2022.08.18-нд нийтлэгдсэн

"Үргэлжлүүлэн суралцаж буй хүүхдүүдийн эрх ашгийг хөндөхгүй"

"Үргэлжлүүлэн суралцаж буй хүүхдүүдийн эрх ашгийг хөндөхгүй"

Нэгдүгээр ангийн элсэлтийн бүртгэл сүүлийн хоёр, гурван жилийн турш цахимаар явсан. Харин энэ жилийн хувьд зарчмын өөрчлөлт хийж, “E-Mongolia” академитай хамтран ажиллаж байна. Энэ намар төрийн өмчийн сургуулийн нэгдүгээр ангид элсэгчдийн цахим элсэлтийг  хэрхэн зохиох байгуулах талаар Боловсролын яам болон “E-Mongolia” академиас мэдээлэл хийлээ.


Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир:

-Боловсрол шинжлэх ухааны яамны бодлого удирдлага дор Боловсролын ерөнхий газар, “E-Mongolia” академи, Боловсролын мэдээллийн технологийн төв хамтран 2020-2023 оны хичээлийн жилийн нэгдүгээр ангид элсэх суралцагчдын бүртгэлийн үйл ажиллагааны зохион байгуулалтын бэлтгэл ажлыг эртнээс хангасан. Монгол Улсын хэмжээнд энэ хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуульд 750 мянган хүүхэд элсэн орох урьдчилсан тоог гаргасан. Өнгөрсөн жил 712 мянган хүүхэд суралцсан бол энэ жил 750 мянга хүрч байна. Жил болгон ерөнхий боловсролын сургуульд суралцагчдын тоо 40 орчим мянгаар нэмэгдэж байгаа. Үүний дийлэнх нь буюу 20 мянга орчим нь Улаанбаатар хотод суралцаж байна.

Үндэсний статистикийн хорооноос мэдээлсэнээр энэ жил сургуульд орох  78345 хүүхэд байна. Бүх хүүхэд урьдчилсан бүртгэлд орж, хамран сурах тойргийнхоо дагуу сургууль, сургуульдаа урьдчилаад  хуваарилагдсан гэж ойлгож болно. Энэ нь аймаг, дүүргээр хүүхдийн тоог гаргаад улсын бүртгэл дээр байгаа албан ёсны хаягаар нь урьдчилан хуваарилсан гэсэн үг. Харин урьдчилаад хуваарилагдсан хүүхдүүдээ эцэг эхийнх нь хүсэлтийн дагуу баталгаажуулах ажил энэ сарын 19-25-ны өдрүүдэд явагдана. Тийм учраас энэ өдрүүдэд хаягийн зөрчилгүй хүүхдүүд гар утаснаасаа хүсэлтээ баталгаажуулах боломжтой. Ингээд сургууль энэ сарын 26-30-ны хооронд хүсэлт баталгаажсан хүүхдүүдээ анги, бүлэгт хуваарилан эцэг, эхчүүд рүү хариуг өгөх систем үйлчилнэ. Өнөөдрийн байдлаар 45037 хүүхэд ямар нэгэн зөрчилгүй учраас хамран сургах тойргийн дагуу сургууль, сургууль дээрээ бүртгэл нь оччихсон байгаа. Өөрөөр хэлбэл эцэг, эхчүүд хамран суралцах тойргийнхоо энэ сургуульд суралцуулна гэвэл энэ хүсэлтээ баталгаажуулах процесс бэлэн болчихсон байгаа гэсэн үг. Харин 31121 хүүхдийн мэдээлэл хянагдаж байна. Мөн түр түдгэлзүүлсэн 3338 хүүхэд, бүртгэхээс татгалзсан 49 хүүхэд байгаа юм. Бүх зүйл автоматаар зохион байгуулагдаж байгаа учраас хаяг дээрээ байхгүй, шилжилт хөдөлгөөн нь хуурамч байвал системийн тусламжтайгаар, хорооны иргэний бүртгэгчийн бүртгэлийн тусламжтайгаар энэхүү ажил хийгдэх болно.

-Сургуулийн засвар, тохижилтын хүрээнд хийгдэж байгаа будаг гэх мэт зүйлс хүүхдэд хэр хор нөлөөтэй вэ?

-Үүнтэй холбоотой асуудлыг аймаг, дүүрэг дээр байгаа хичээлийн жилийн комиссуудтай холбогдож нарийн мэдээллийг авна. Засвар, тохижилтын ажлыг хэдий хугацаанд хийж дуусгах, хийгдэж буй ажил хортой материалаар хийгдэж байгаа бол хүүхэд хэзээ нэвтэрч болох, энэ ажлын дараа ямар эрүүл ахуй, халдваргүйжүүлэлт хийж, хичээл сургууль эхлэхийг тухайн байгууллага бүр дээр тохируулан хийх ёстой.

Өнөөдрийн байдлаар засвар, тохижилтоос шалтгаалж хичээл эхлэхгүй гэсэн асуудал үүсэхгүй гэсэн мэдээлэлтэй байна. Харин стандартын шаардлага хангахгүй болсон тодорхой тооны сургууль, цэцэрлэг буугдана. Үүнтэй холбоотойгоор хүүхдүүдийг түрээсийн байранд шилжүүлж хичээллүүлэхтэй холбоотой зохицуулалт явагдаж байна.

-Сурах бичгийн хүрэлцээ хэр байна вэ?

-Сурах бичгийн хувьд бага ангийн сурах бичгийн түгээлт эхэлсэн байгаа. Ялангуяа нийслэлийн дүүргүүд, аймгуудад түгээлт эхэлсэн бол энэ сарын 25 гэхэд алслагдсан сумуудад очхоор төлөвлөөд байна. Дунд, ахлах ангийн нөхөн хангалтын сурах бичгүүд есдүгээр сарын 15  гэхэд тараагдсан байх болно.  Энэ жилийн сурах бичгүүдийг системд шилжүүлж байгаа. Сурах бичиг нэг бүрчлэн кодтой байх учраас хэнд, хэдий хугацаагаар сурах бичиг байгааг мэдэх боломжтой болно. Тиймээс сурах бичгийн хүртээмж сайн байх болно.

-Хичээлийн байрны хүрэлцээ, түрээсийн байр гэж яригдаж байна. Тэгвэл гурван ээлжээр хичээллэдэг сургуулиудын асуудал шийдэгдэх үү?

Орхон аймаг дээр нэг сургууль нүүж байгаатай холбогдуулан  гарцаа байхгүй түрээсийн байр шийдэж байгаа. Бусад аймгуудын хувьд гурван ээлжид шилжихгүй гэсэн урьдчилсан дүнг авсан. Харин Улаанбаатар хотод хэт өндөр ачаалал үүсэх 41 сургууль байна. Одоогийн байдлаар 20 сургуульд дотоод зохион байгуулалт, бүлэг дүүргэлт, багшийн  хүрэлцээ, хангамжийн тооцооллоо хийсэн. Эдгээр 20 сургууль гурван ээлжээр хичээллэхгүй. Бусад 20 сургууль гарцаа байхгүй түрээсийн байрны зохицуулалт руу шилжсэн. Өнөөдрийн байдлаар 19 байранд 9580 хүүхдийг эрүүл ахуйн стандартын шаардлага хангасан байранд шилжүүлэн сургах гэж байна.

-Хамран сурах тойрогтоо сурна гэсэн зүйл яригдаж байна. Өмнө нь сурч байсан сургуульдаа сурах гэтэл гэр нь нүүсэн бол тухайн сурч байсан сургуульдаа үргэлжлүүлэн сурч болох уу?

Үргэлжлүүлэн суралцаж буй хүүхдүүдийн эрх ашгийг хөндөхгүй.

Б. Ундрам

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж