Японы Үндэсний аюулгүй байдлын дарга Хятадыг шүүмжлэв

Хуучирсан мэдээ: 2022.08.18-нд нийтлэгдсэн

Японы Үндэсний аюулгүй байдлын дарга Хятадыг шүүмжлэв

Японы Үндэсний аюулгүй байдлын дарга Хятадыг шүүмжлэв

Японы Үндэсний аюулгүй байдлын нарийн бичгийн дарга Акиба Такео Бээжингийн цэргийн сургуулилалттай холбогдуулан Хятадын дээд дипломатчийн эсрэг эсэргүүцлээ илэрхийлжээ. АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси энэ сарын эхээр Тайваньд айлчилсны хариуд Хятад улс тус бүс нутагт томоохон хэмжээний цэргийн сургуулилалт хийж байна. Сургалтын үеэр харвасан баллистик пуужингийн зарим нь Японы эдийн засгийн онцгой бүсэд унасан тухай бид өмнө нь мэдээлсэн.

Үндэсний аюулгүй байдлын хэрэг эрхлэх газрын ерөнхий нарийн бичгийн дарга Акиба Такео өчигдөр /2022.08.17/  Тяньжин хотноо Хятадын Коммунист намын Улс төрийн товчооны гишүүн Ян Жечитэй уулзав. Нийт  долоон цаг үргэлжилсэн хэлэлцээний үеэр Акиба Хятадын үйл ажиллагааг шүүмжилж, Тайванийн хоолой зэрэг бүс нутагт энх тайван, тогтвортой байдлыг хангахын чухлыг дахин онцолжээ.

Үүний зэрэгцээ, ирэх сард Япон, Хятадын дипломат харилцаа хэвийн болсны 50 жилийн ой тохиох тул хоёр талын олон талт харилцаа холбоо зайлшгүй шаардлагатай гэдэг дээр албаны хүмүүс санал нэгджээ. Тэд биечлэн ярилцах нь дипломат харилцааны үнэ цэнийг дахин нотолсон бөгөөд хоёр талын бүтээлч, тогтвортой байдлын  талаар яриа хэлэлцээгээ үргэлжлүүлэхээр тохирсон байна.

Эх сурвалж: NHK Japan

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж