Байгаль орчны байгууллагуудад бартаат замын 19 автомашин өглөө

Хуучирсан мэдээ: 2022.08.18-нд нийтлэгдсэн

Байгаль орчны байгууллагуудад бартаат замын 19 автомашин өглөө

Байгаль орчны байгууллагуудад бартаат замын 19 автомашин өглөө

Байгаль орчны байгууллагуудад бартаат замын автомашин хүлээлгэн өгөх ёслолын үйл ажиллагаа өнөөдөр /2022.08.18/ Сүхбаатарын талбайд боллоо.

Тодруулбал, Монгол Улсын болон ХБНГУ-ын Засгийн газар хоорондын хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд Германы Сэргээн Босголтын Зээлийн Банкнаас БОАЖЯ-тай хамтран  хэрэгжүүлж буй "Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” төслийн хүрээнд байгаль орчны байгууллагуудад Ландкрузер 300 маркын 19 автомашин хүлээлгэн өгсөн. Үүнд, Баянхонгор, Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий, Увс зэрэг аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрууд, нэр бүхий 12 улсын Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаад, Байгаль орчин, аялал жуулчлалын яам багтаж байна.

Уг төслийн 2, 3-р үе шатыг 2020 оны гуравдугаар сараас эхлэн хэрэгжүүлээд байна.

Автомашин хүлээлгэн өгөх албан ёсны үйл ажиллагаанд ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны нэгдүгээр нарийн бичгийн дарга Карен Хойфер, Германы сэргээн босголт, БОАЖЯ болон төсөл хэрэгжүүлэгч нэгж, Зөвлөх багийн төлөөлөл нар оролцлоо.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ:

-Энэхүү төсөл нь Монгол Улсын Тусгай хамгаалалттай Газар Нутаг болон орчны бүс, экологийн холбоос нутгуудын тогтвортой, үр дүнтэй менежментийг бэхжүүлэх, биологийн олон янз байдлыг хамгаалах, нутгийн иргэдийн тогтвортой амьжиргааг дэмжих гол зорилготой. Ингэхдээ  төсөл маань дөрвөн үндсэн бүрэлдэхүүн хэсэгтэйгээр хэрэгжиж байгаа.

ТХГН-ийн менежментийн ба бизнесийн төлөвлөлтийг Олон улсын байгаль хамгаалах холбооны удирдамж, стандартын дагуу шинэчлэн сайжруулах, тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээний хэмжээнд менежментэд шаардлагатай үндсэн тоног төхөөрөмж, хангах гэсэн цогц арга хэмжээний хүрээнд нийт 665680 еврогийн үнэ бүхий ландкрузер 300, 76, 79 маркийн 19 автомашиныг гардуулан өглөө.

ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны нэгдүгээр нарийн бичгийн дарга Карен Хойфер:

-Уур амьсгалын өөрчлөлт бол дэлхий нийтийг хамарсан өөрчлөлт. Энэ уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, биологийн олон янз төрлийг хамгаалах нь хүн бүхний үүрэг. Ингэснээрээ байгалийн тусгай хамгаалалтад цогцолбор газрууд, байгаль хамгаалагчид мөн орон нутгийн захиргааны байгууллагууд маш том үүрэг хүлээн бидэнтэй хамтран төслийг хэрэгжүүлж байгаа. Энэхүү төсөл маань Монгол орны өнцөг булан бүрд хүрч ажиллаж буй Герман, Монголын хамтарсан төсөл юм.

Төслийн нийт санхүүжилт 32.35 сая евро юм. Тодруулбал, Германы Засгийн газраас 27.5 сая еврогийн буцалтгүй тусламжийн дэмжлэг үзүүлэх ба Монголын Засгийн газраас 4.75 сая еврогийн хөрөнгө оруулалт хийгдэх юм.

Б. Ундрам

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж