Э.Одбаяр: Монголд үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө алга

Хуучирсан мэдээ: 2022.08.18-нд нийтлэгдсэн

Э.Одбаяр: Монголд үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө алга

Э.Одбаяр: Монголд үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө алга

“Зон олны нам”-ын дарга Э.Одбаяраас цаг үеийн асуудлаар тодруулга авлаа.


-Нийслэлийн прокурорын газраас Э.Одбаяр, Ц.Чинбат, Б.Билгүүн, Л.Ганхөлөг, Б.Бямбагэрэл нарын таван хүнд гурван жил хүртэл хорих ялтай хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Шүүх хурлын тов гарсан уу?

-Урьдчилсан хэлэлцүүлэг болсны дараагаар есдүгээр сарын эхээр шүүх хурал болох байх. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд шүүх хурал болж, хэрэг нотлогдохгүй учраас прокурорт буцаасан. Прокурорт мөрдөн шалгах ажиллагааг явуулж, хэргийг буцаахдаа гурван жил хүртэл хорих ялтай хэрэгт яллах дүгнэлттэйгээр шилжүүлсэн. Өнөөдөр яллах дүгнэлтийг шүүх рүү шилжүүлэх үйл явц нь болж байна.

Ингэхдээ биднийг өмнө нь буруутгаж байсан үндэслэлүүд нь өөрчлөгдсөн байна. Жишээлбэл, цагдан хорих 461 дүгээр анги дотор бүлэглэн гар утсаараа бичлэг хийсэн, цагдаагийн алба хаагчдыг цохиж, түлхсэн, зөвшөөрөлгүйгээр хорих ангид нэвтэрсэн гэж зохиомол хэрэг үүсгэсэн. Мөн хохирогч болсон цагдаа нараас дахин мэдүүлэг авч, залруулсан байна лээ. Яллах дүгнэлт үйлдэхээс өмнө яллах тогтоолын өөрчлөлтийг танилцуулсан. Үүнд, утгын хувьд найруулга хийсэн гэж тайлбарласан байсан. Өөрөөр хэлбэл, хэрэг нотлогдохгүй болохоор дахин найруулж, зохиомжилдог болсон байна.

-Яллагдагчаар татсан тогтоолд найруулгын өөрчлөлт оруулж "461 дотор гар утсаар бичлэг хийж" бүлэглэн хууль сахиулагчийг эсэргүүцсэн болгон өөрчилсөн гэсэн. Энэ талаар тайлбарлаж өгөөч?

-Анхан шатны шүүх хурлаас нотлогдохгүй, тодорхойгүй байна гэдэг байдлаар хэргийг буцаасан. Тэгэхээр прокурорын шатанд үндэслэлгүй, хэрэгсэхгүй болгох бүрэн боломжтой. Гэтэл биднийг заавал яллах байдлаар дүгнэлт үйлдэж буй. Хэргийн нэг хавтас 250 орчим хуудас. Нийтдээ 10 орчим хавтасны 2000 хуудас бүрдүүлсэн. Үүнд хувийн мэдээлэл бүрдүүлсэн болохоор хэрэгт ач холбогдолтой материалууд нь дутмаг.

Хорих 461 дүгээр ангиас иргэн Д.Монголхүүг өргөж, гарч явсан гэдэг нь хэр бодитой эсэхийг харуулах камерын бичлэг нь алга болчихсон. Тэгээд бичлэгийн хэсгээс авсан зургаа өөрсдийн үгээр тайлбарласан байсан. Иргэн Ц.Чинбат цагдааг татаж, түлхсэн гэх зэргээр.

Бидний зүгээс видео баримтыг өгье гээд 26 ширхэг 20 орчим минутын баримтыг гаргаж өгсөн. Хэргийн материалд баримтаар авахаар болсон. Хэрэг үүсгэх явцад зарим хэсэг нь олон нийтэд ил болсон.

-Яг хэдэн хүнд яллах дүгнэлт үйлдсэн юм бэ?

-Э.Одбаяр, Ц.Чинбат, Б.Билгүүн, Л.Ганхөлөг, Б.Бямбагэрэл нарын таван хүнд гурван жил хүртэл хорих ялтай хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Анх 10 гаруй хүн хорих ангид халдаж, хүч түрэмгийлж хүн оргуулсан гэж шалгаж байсан.

Хуулийн байгууллагаас гурван үндэслэл хэлж буй. Анх хорих 461 дүгээр ангиас хүн авч явж болохгүй гэхэд авч явсан, гар утсаар бичлэг хийж болохгүй газар бичлэг хийсэн, хорих анги руу орж болохгүй гээд байхад нэвтэрсэн гэсэн.

Гэтэл биднийг тэнд очиход хамаг хаалга үүд нь нээлттэй байсан. Камерын бичлэг дээр бүгд харагдаж байгаа. Гэтэл цагдаа нар нь энгийн хувцастай очихдоо "Араас хүмүүс дагаад байна. Энд түр нуугдчихъя" гэж мэдүүлэг өгсөн байдаг. Сүүлд тэр цагдаа нарын мэдүүлгийг зассан байна лээ. Монгол Улсад үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө алга гэдгийг батлан харуулж байна.

Анх "Цахим үндэстэн" гэдэг шоу зохион байгуулж, цар тахлын халдвар хамгааллын дүрмийг зөрчсөн. Орой нь бид "NoDoubleStandart" гэдэг хөдөлгөөнийг өрнүүлж, маргааш нь төв талбай дээр жагсч эхэлсэн. Тэгээд эмнэлгийн хүрэлцээ муу, иргэд цар тахлаар нас барж байна гээд хар макет хийхэд цагдаа нар булааж авсан. Бас хайрцагтай хүүхдийн гутал зөөж байгаад хууль бусаар хойшлуулашгүй баривчилгаа хийсэн. Ямар ч тогтоол шийдвэр, үндэслэлгүй байсан. Дараагаар нь намайг, Ц.Чинбатыг хорьж эхэлсэн.  Нийгэмд идэвхтэй дуу хоолойгоо илэрхийлсний төлөө хуулийн байгууллагаас залхаан цээрлүүлж, прокурор нь гурав, дөрвөн удаа солигдож, 10 гаруй шүүх хурал болж, зөрчлийн шийтгэлүүдээр шийтгэж байна. Аль болох иргэдийг айлгаж, дуугүй л байлгах зорилготой.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
27
ТэнэглэлТэнэглэл
7
ЗөвЗөв
4
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж