Энэхүү төсөл нь Монгол Улсын иргэдийн аж амьдралд бодитоор тулгамдаж буй хөгжлийн асуудлуудыг залуучуудын оролцоо, бүтээлч санаачилга болон хамтын ажиллагаанд тулгуурлан оновчтой тодорхойлж, шийдлийг хэрэгжүүлэх төслийн уралдаан юм. Шалгарсан төслүүдэд 20 хүртэлх сая төгрөгийн санхүүжилт олгогдохоороо онцлог юм.
ЗОРИЛТ:
МОНГОЛ УЛСЫН ХЭМЖЭЭНД ЗАЛУУ ХҮН БҮРТ ХҮРТЭЭМЖТЭЙ БАЙХ
ИРГЭДИЙН АЖ АМЬДРАЛД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ОРОЛЦООНД ТУЛГУУРЛАН БОДИТООР ТОДОРХОЙЛОХ
ЗАЛУУЧУУДЫГ ЧАДАВХЖУУЛЖ ШИЙДЭЛД ГАР БИЕ ОРОЛЦУУЛАХ
ТӨСЛИЙН УРАЛДААНД ОРОЛЦОХОД ТАВИГДАХ ШААРДЛАГА:
• Монгол Улсын иргэн байх
• 15-34 настай байх
• Олон нийтийн эрх ашигт нийцсэн байх
• Тухайн орон нутаг болон харьяа газартаа хэрэгжих боломжтой байх
• Төслийн үйл ажиллагаа ашиг сонирхлын зөрчилгүй байх
• Төслийн хүрэх үр дүн тодорхой, бодитой байх
• Төслийг цаашид үргэлжлүүлэх, өргөжүүлэн хэрэгжүүлэх боломжтой байх
ТӨСЛИЙН ҮЕ ШАТ:
Төсөл нь нийт 5 үе шаттай ба дэлгэрэнгүй мэдээлэл болон “Төсөл хэрхэн бичих вэ? Цахим сургалт”-ын бүртгэлд хамрагдах бол дараах линк-р орно уу.
ТӨСЛИЙН САНХҮҮЖИЛТ БОЛОН ШАГНАЛ:
Шалгарсан 30 төсөл тус бүрт 20,000,000₮ хүртэлх санхүүжилт олгоно. Төсөл хэрэгжүүлэгч нь нэмэлт санхүүжилтийг бүрдүүлж болно.
Шалгарсан төслийн багийн гишүүдийн Улаанбаатар хотод зохион байгуулах чадавхжуулах сургалтад хамрагдахтай холбоотой гарах байр, хоол, унааны зардлыг зохион байгуулагч тал хариуцна.
30 төслөөс шалгарсан шилдэг төслийн багуудыг дараах байдлаар урамшуулна:
Нэгдүгээр байр: Гран при төсөл
Хоёрдугаар байр: 1 төсөл
Гуравдугаар байр: 1 төсөл
Холбоотой мэдээ