"Т.Доржханд МАН-ын хэвлэлийн ажилтан хийхээ боль"

Хуучирсан мэдээ: 2022.08.18-нд нийтлэгдсэн

"Т.Доржханд МАН-ын хэвлэлийн ажилтан хийхээ боль"

"Т.Доржханд МАН-ын хэвлэлийн ажилтан хийхээ боль"

АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр өнөөдөр /2022.08.18/ мэдээлэл хийх үеэрээ УИХ-ын гишүүн Т.Доржхандыг МАН-ын хэвлэлийн ажилтан хийхээ боль гэв. Тэрбээр "Үндсэн хуулийн цэц ардчилсан Үндсэн хуулиар дэндүү их тоглолоо. Ер нь энэ байгууллага МАН-ын УИХ дахь байнгын хороо шиг ажиллаж ирсэн. Өмнө нь ч маш олон асуудалд зарчимгүй шийдвэр гаргасан. Сая бүр увайгүй МАН-ын улс төрийн зөвлөлийн хэлтэс шиг ажиллалаа. Үндсэн хуулийн цэцэд миний хүндэлдэг, ном бичдэг судлаачид бий. Тэднийг Үндсэн хуулиа хамгаалж, итгэл үнэмшилтэй байх болов уу гэсэн чинь эрх баригчдын захиалгыг биелүүллээ.

ХҮН намын дарга, УИХ-ын гишүүн Т.Доржханд МАН-ын хэвлэлийн албаны ажилтан хийхээ боль оо. Ичихгүй байна уу. Саяхан Зүүн төвийн намаас баруун төвийн нам боллоо, Үндсэн хуулийг дээдэлдэг нам боллоо гэсэн чинь халаасны нам гэдгээ нотоллоо шүү дээ. Одоо та УИХ-ын гишүүн байж, хэвлэлийн ажилтны үүрэг гүйцэтгэж байдаг. Үндсэн хуулийн дээр хөх тэнгэр байдаг гэж ярьж сууна. Энэ хүн парламентад байх эрхгүй" гэсэн юм.

Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаантай холбоотойгоор ХҮН намын дарга, УИХ-ын гишүүн Т.Доржханд /2022.08.15/ мэдээлэл хийхдээ "Монгол Улсын парламентын түүхэнд том түүхэн өдөр тохиож байна. ҮХЦ Их суудлын хуралдаанаар 2019 онд Үндсэн хуульд оруулсан Засгийн газрын гишүүдийн дөрөв нь УИХ-ын гишүүн байна гэх нэмэлт өөрчлөлт нь Үндсэн хуулийн анхны зорилттой нийлж байгаа эсэхийг хэлэлцсэн. Энэ нэмэлт өөрчлөлт нь агуулгын хувьд зөрчил үүсгэсэн. Иймд зөрчлийг арилгах асуудлаар миний бие мэдээлэл гаргасан.

Үр дүнд ямар ч Ерөнхий сайд өөрийн багаа хэн нэгнээс хамааралгүйгээр, улс төрийн нөлөөгүйгээр өөрөө байгуулах боломжтой боллоо. Энэ бол ҮХЦ-ийн Их суудлын хуралдааны шийдвэр. Шийдвэр нь тогтоол гэж гардаг.

Энэ тогтоолыг дагаж мөрдөх үүрэгтэй. Өөрөөр хэлбэл УИХ үүнийг өөрчлөх боломжгүй. ҮХ-ийн Их суудлын дээр хөх тэнгэр байдаг гэж ярьдаг. Цэг тавилаа. Үүнээс хойш давхар дээл, дан дээлийн талаарх нийгмийн зөрчил, үл ойлголцол байхгүй болсон гэдгийг албан ёсоор мэдэгдье" гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж