"Уламжлалт эмчилгээгээр Covid-19-ийг бүрэн эдгээх боломжтой"

Хуучирсан мэдээ: 2022.08.18-нд нийтлэгдсэн

"Уламжлалт эмчилгээгээр Covid-19-ийг бүрэн эдгээх боломжтой"

"Уламжлалт эмчилгээгээр Covid-19-ийг бүрэн эдгээх боломжтой"

Хичээл сургууль эхэлж, үүнийг дагаад Covid-19-ийн халдвар нэмэгдэнэ гэдгийг Эрүүл мэндийн яамнаас анхааруулж буй. Covid-19-өөс хэрхэн урьдчилан сэргийлэх, биеийн дархлаагаа хэрхэн дэмжих талаар Уламжлалт анагаах ухааны их эмч С.Гэрэл-Эрдэнэтэй ярилцлаа.


-Хичээл, сургууль эхлэхээр Covid-19-ийн халдвар ч ихсэх байх. Тэгвэл уламжлалт анагаах ухаанд Covid-19-ийг бүрэн эдгээх боломж бий юу?

-Уламжлалт анагаах ухааны эмчилгээгээр Covid-19-ийг бүрэн эдгээх боломжтой. Энэ өвчнийг вирусийн гаралтай өвчин гэж европын анагаах ухаанд оношилж байгаа ч уламжлалт анагаах ухаанд халдварт халуун өвчинд тооцогдож байгаа юм. Уламжлалт анагаах ухаанд Covid-19 гэлтгүй халдварт өвчнүүдийг халдварт халуун өвчин гэж үздэг. Сүүлийн үед цар тахал гээд Covid-19 дээр төвлөрч ярьж байгаа боловч ханиад, томуу гэсэн өвчнүүд нь бүгд л халдварт халууны өвчин юм. Халуун өвчин нь аль эрхтэнд илүү муугаар нөлөөлж байна гэдгээр нь өвчин үүсгэгдэж байгаа. Уламжлалт анагаах ухаанд халуун өвчин нь зургаан үе шаттай явагддаг. Энэ үе шатууд нь зарим хүмүүст хурдан, зарим хүмүүст удаан өнгөрөх гээд хүн болгон дээр адилгүй байдаг. Жишээлбэл, зарим хүн ханиад хүрлээ, Covid-19 туслаа гэхэд шууд халуурах, амтлах үнэрлэх мэдрэмж нь алга болдог бол зарим хүнд харьцангуй сул шинж тэмдэг илэрдэг. Үүнийг европын анагаах ухаанд дархлаатай холбож тайлбарладаг. Харин уламжлалт анагаах ухаанд тухайн халуун өвчний үе шаттай холбон тайлбарлаж байгаа юм.

-Covid-19 туссан хүнд ямар эмчилгээ хийдэг вэ?

-Уламжлалт анагаах ухааны гол онцлог нь халдварт халуун өвчний үе шатыг барьж эмчилдэгт оршино. Халууны үе шат тухайн хүний бие махбодын онцлогоос шалтгаалаад өөр байх бөгөөд Covid-19-ийн эмчилгээ нь ч бас өөр өөр хийгдэнэ. Уламжлалт анагаах ухааны эм, тан, жороор эмчлэгдэх нь илүү үр дүнтэй байдаг. Энэ нь үе шатуудыг оношлон эмчилдэгт байна. Үе шатыг нь барьж эмчилснээр тухайн өвчнийг үлдэгдэлгүйгээр эмчлэх боломжтой. Уламжлалтын эмч нарын гол давуу тал нь өвчин хэддүгээр үе шатанд явж байна гэдгийг оношилж мэдсэнээр тухайн үед нь тохирсон эм тан, эмчилгээг хийж, бүрэн эдгээх боломжтой юм. Халдварт халуун өвчин нь зөвхөн халуун байдаггүй бөгөөд ханиад томуу хүрэхэд бие зарайх, бие хүйт оргих, хоолны дуршилгүй болох, халуурах зэрэг хийн үйлдэл бас байдаг. Уламжлалт анагаах ухаанд хий, шар, бадгана гэсэн онол ярьдаг. Халдварт халуун өвчний үед хийг л сайн бариад эмчилчих юм бол тухайн өвчнийг хүндрүүлэхгүй, дахиулахгүй байж болно. Уламжлалт анагаах ухааны үүднээс өвчнийг дахиулж болох хийг засах хэрэгтэй байдаг. Ингэхдээ ямар ч халуун өвчинд урхаг үлдэх магадлалтай байдаг учраас үүнийг засах эм танг хэдэн сарын хугацаанд хэрэглүүлэх зэргээр тухайн хүний өвдсөний дараах урхгийг гаргаж эмчилдэг. Жишээ нь ковидын дараа бараг хүн болгон цус өтгөрөлттэй болчихсон байна. Үүний шалтгаан нь халууны урхаг, хийтэй холилдож үлдсэнээрээ цус өтгөн болж байна гэсэн үг.

-Уламжлалт анагаах ухаанд дархлааг хэрхэн тодорхойлдог вэ?

-Европын анагаах ухаанд дархлааны урвалаар халдварт өвчнөөс сэргийлнэ гэж байдаг. Харин уламжлалт анагаах ухаанд дархлааг ходоодны хоол боловсруулах чадал буюу ходооны илч гэж үздэг.  Ходоодны илч болон цөсний ялгарал сайн байх ёстой. Сайн ялгарч байвал хүн эрүүл байна гэж үздэг. Цөсний хүүдийн дотор цөс ялгарч өгөхгүй удаад байвал дотор өвчин үүсэх  магадлал өндөр болж байна гэсэн үг. Дархлаагаа дэмжихийг хүсвэл ходоодны шингээх үйл явцыг дэмжих хэрэгтэй. Үүнийг уламжлалтаар дархлаа гэж нэрлээд байгаа юм. Тухайн хүний биеийн хэрэгтэй болон хэрэггүй бодис буюу уламжлалт анагаах ухаанаар “тунгалаг цөм” хоёрын ялгарал сайн байвал дархлаа сайн байгааг илтгэж байгаа хэрэг. Цөс сайн шингээлттэй байвал төдий чинээ шингэн байна гэсэн үг. Ингэснээр цус шингэн болж дархлааны урвал сайн явагдана. Тиймээс халдварт өвчнөөс сэргийлэхийн тулд өөрийн биеийн тамир буюу ходоодны шингээлтээ сайжруулах нь чухал. Цөсний ялгаралтыг дэмжсэнээр хүн хэр баргийн өвчнийг өөрөөрөө эдгээх  бүрэн боломжтой юм.

Б. Ундрам

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж