1000 хүүхдэд музей үзүүлнэ | News.MN

1000 хүүхдэд музей үзүүлнэ

Хуучирсан мэдээ: 2010.03.17-нд нийтлэгдсэн

1000 хүүхдэд музей үзүүлнэ

Зэвсэгт хүчний 89 жилийн ойг тохиолдуулан Нийслэлийн хүүхдийн төлөө газар, Зэвсэгт хүчний жанжин штабтай хамтран  нийслэлийн есөн дүүргийн 1000 эрэгтэй хүүхдэд  зориулан нэг өдрийн  арга хэмжээ зохион байгуулах гэж байна.  Эл өдөр Зэвсэгт хүчний түүхэн замналыг талаар албаны хүмүүс лекц уншиж,  урлаг соёлын тоглолт үзүүлэх гэнэ. Түүнчлэн хүүхдүүд  Жанжин штабын  туганд хүндэтгэл илэрхийлж,  бүх цэргийн музей  үзнэ. Энэ нь ирээдүйн эр цэрэг болсон хүүхдүүдэд эх оронч сэтгэлгээг төлөвшүүлэх зорилготой” гэж НХТГ-ын мэргэжилтэн Х.Нарангэрэл мэдээллээ.
Б.Анхцэцэг

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж