Өмнөд Солонгосын алдарт жүжигчин Гон Хё Жин дуучин Кевин Отой хуримаа хийх гэнэ. Хосуудын харилцаа энэ оны дөрөвдүгээр сард олон нийтэд ил болсон. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар тэд энэ оны аравдугаар сард Нью-Йорк хотноо нам гүмхэн хуримаа хийхээр болжээ.
Гон Хё Жиний харьяалагддаг “SOOP” агентлагийн мэдэгдэлд “Бид та бүхэндээ жүжигчин Гон Хё Жинтэй холбоотой мэдээлэл хүргэмээр байна. Гон Хё Жин болон Кевин О нар хамтдаа амьдралынхаа нэгэн чухал бүлгийг эхлүүлэх гэж байна. Тэдний хүсэлтийн дагуу ирэх аравдугаар сард гэр бүл, хайртай дотны хүмүүсийнхээ хүрээнд нууцхан хурим хийхээр боллоо. Хуримын тов болон байршлын талаар мэдээллэх боломжгүй учир та бүхнээсээ үүнийг ойлгоосой гэж хүсч байна. Хосууд амьдралынхаа үнэ цэнтэй алхмыг хийж байгаа тул та бүхнээс үүнийг нь дэмжээсэй гэж хүсч байна. Баярлалаа” гэжээ.
Мөн дуучин Кевин О өөрийн инстаграм хуудаснаа гэрлэлтийнхээ талаар бичиж, Гон Хё Жинд зориулсан дууныхаа нотыг дэлгэжээ.
1980 онд төрсөн Гон Хё Жиний хувьд “Pasta”, “The Greatest Love”, “Master’s Sun”, “It’s Okay, That’s Love”, “The Producers”, “Don’t Dare to Dream” зэрэг бүтээлүүдээрээ хэдийнэ олон нийтэд танигдсан билээ. Харин түүний хайрт залуу Кевин О нь 1990 онд төрсөн бөгөөд “Superstar K” шоуны долдугаар улирлын ялагч болж байжээ.
Холбоотой мэдээ