Дэлхийн алдарт реппер Lil Pump Монголд буулаа

Хуучирсан мэдээ: 2022.08.18-нд нийтлэгдсэн

Дэлхийн алдарт реппер Lil Pump Монголд буулаа

Covid-19 цар тахалтай холбоотойгоор хоёр жил завсарласан “Хуур” хөгжмийн наадам болоход нэг хоног үлдлээ. Уг хөгжмийн наадамд “Reborn stage” буюу хип хоп, трап урсгалын уран бүтээлчид, “Live stage” буюу шинэ залуу, дотоодын хамтлагууд, “Electronic stage” буюу дотоодын алдартай DJ нараас бүрдсэн 40 орчим уран бүтээлчид оролцоно.

Үүнээс гадна дэлхийн алдарт реппер Lil Pump XMF хөгжмийн наадамд өөрийн биеэр оролцож ая дуугаа өргөхөөр өнөөдөр Монголд газардлаа.

Түүний дуулсан “Gucci Gang” уран бүтээл нь youtube сувагт 1.1 тэрбум хандалт авч байсан юм. Энэ дуу нь АНУ-ын Billboard-ын топ гурван уран бүтээлд шалгарсан байдаг. Мөн дуучин Kanye West-тэй “I love it” дуун дээр хамтарч ажилласан бөгөөд мөн л олныг шуугиулж, цаг үедээ хит болсон юм. Цахим тасалбарыг: http://www.boxoffice.mn http://www.shoppy.mn http://www.ardshop.mn

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
34
ТэнэглэлТэнэглэл
13
ЗөвЗөв
8
ХахаХаха
3
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж