Элон Маскийн “Starlink” төсөл Монголд хэрэгжих гэж буйтай холбогдуулан "SpaceX" компани Улаанбаатар хотын эрчим хүчний хэрэглээ, замын түгжрэлийг бууруулах төслүүдэд хамтран ажиллах болжээ.
“Starlink” интернэтийн талаар өнгөрсөн тавдугаар сард Монгол Улсад яригдаж эхэлсэн. Тэгвэл Монгол Улсын Дижитал хөгжил, харилцаа холбооны яам, “SpaceX” компанийн ерөнхийлөгч Гвин Шотвелл болон Элон Маскийн баг цахимаар хэлэлцээ хийжээ. Энэ үеэр “SpaceX” компани “Starlink” төслөөс гадна сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг ашиглаж “SolarCity” болон “Hyperloop” төслүүдийг Монголд хэрэгжүүлэх боломжтойг мэдэгдсэн байна. Яамны зүгээс холбогдох албаныхантай холбогдож, хэрэгжилтэд анхаарч ажиллахаа мэдэгдлээ.
"SolarCity" бол Калифорниа мужийн Сан Матео хотод байрладаг "Тесла"-ийн охин компани юм. Тус компанийн үндсэн үйлчилгээнд нарны эрчим хүчний системийн зураг төсөл, санхүүжилт, суурилуулалт багтдаг. Одоогийн байдлаар тус компанид 13 мянга гаруй хүн ажилладаг.
Эх сурвалж: AKIPRESS
Холбоотой мэдээ