Майк Тайсон: Би удахгүй үхнэ

Хуучирсан мэдээ: 2022.08.18-нд нийтлэгдсэн

Майк Тайсон: Би удахгүй үхнэ

Майк Тайсон: Би удахгүй үхнэ

Өдгөө 56 настай Майк Тайсон "Би удахгүй үхнэ" гэж хэлснээр шүтэн бишрэгчдийнхээ санааг ихээр зовоох болсон.  Ууц нурууны өвчнөөс болж Тайсоны эрүүл мэнд муудсан гэх таамаглал байдаг. Үүнийг батлах мэт тэрбээр Майамийн нисэх буудалд ирэхдээ тэргэнцэр дээр сууж, хүнээр түрүүлж иржээ.

Хүнд жингийн боксын алдарт тамирчин Майк Тайсоны хувьд нурууны өвчин нь хууч аж. Тэрбээр өнгөрсөн сард таяг тулж, хол газар аялахдаа бусдын тусламж авах шаардлагатай болсон нь ажиглагдсан. Нурууны өвчнөөсөө болж боксоос зодог тайлахад хүрсэн тухайгаа тэр 2020 онд нүдэндээ нулимстай ярьж байсан. Гэвч энэ нь Майк Тайсон шиг тамирчин хүний хувьд мэргэжлээс шалтгаалах өвчин гэж нэгэн шүтэн бишрэгч нь тайлбарлаж байв.

Майк Тайсон 1985 онд дөнгөж 18 насандаа мэргэжлийн боксын рингэнд анхны тулаанаа хийж, Хектор Мерседесийг ялж байв. Үүнээс хойш тэрбээр "Төмөр Майк" гэх хочийг автлаа боксын ертөнцийг үргэлжилсэн ялалтуудаараа эзэгнэсэн юм. Тэрбээр 1991 онд өсвөр насны охиныг хүчиндсэн хэргээр гурван жил шоронд ял эдэлж, 2003 онд дампуурлаа зарлаж байв. Тухайн үед тэр 30 сая ам.долларын орлогыг хэд хэдэн тулаанаас олдог байжээ. Карьерынхаа туршид Майк Тайсон 300 сая ам.долларын орлого олсон байна.

ЭХ СУРВАЛЖ: DAILYMAIL

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
38
ХарамсалтайХарамсалтай
5
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
4
ГайхмаарГайхмаар
3
ЗөвЗөв
3
ХөөрхөнХөөрхөн
3
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж