Мишээл Резиденс: Canoe-той аялал хийх боломжтой болно

Хуучирсан мэдээ: 2022.08.18-нд нийтлэгдсэн

Мишээл Резиденс: Canoe-той аялал хийх боломжтой болно

Мишээл резиденс орон сууцнаас 1 минутын зайд гүүрэн гарцаар холбогдсон Мишээл Байгаль орчин, танин мэдэхүйн хүрээлэн үйл ажиллагаа явуулж байна. Тэгвэл Туул голын эрэг дагуух тус ногоон байгууламжид оршин суугчдад зориулсан завин аялал хийх боломжтой завины зогсоолтой болно гэдгийг та мэдэх үү?

Монголын нөхцөлд зуны 3 сар нь завиар аялах хамгийн тохиромжтой мөчлөг тул Мишээл резиденсийн оршин суугчид гэрээсээ гараад 11 га, Монголын хамгийн том ногоон байгууламждаа амарч тухлан, туул голын урсгал дагуу завин аялал хийж гэр бүл, хайртай хүмүүстэйгээ цаг хугацаа алдалгүй, мөнгөн зардалгүй, эрсдэлгүйгээр зуныг зугаатай өнгөрүүлэх боломжтой.

Туул гол нь тогтуун, зөөлөн урсгалтай бөгөөд дотоодын аялагчид, гадаадын жуулчид, усан аялал сонирхогч, эхлэн суралцагчид мэргэжлийн хүмүүсийн удирдлага дор аялахад тохиромжтой хэмээн үздэг байна.

Тиймээс оршин суугчид Туул голын урсгал дагуу мэргэжлийн хүний заавар зөвлөгөөгөөр CANOE болон бусад хөнгөн завиар аялал хийх боломжтой. CANOE завь нь ганцаараа болон хэд хэдүүлээ, зөөлөн урсгалт гол мөрөн, нууранд аялах зориулалттай, хөвөгч хэрэглэлүүд нь тусгай нарийн стандарттай, бат бөх материалтай бөгөөд олимпийн төрөлд багтсан дэлхийн олон оронд дэлгэрсэн завь юм.

Тодруулбал завин аяллыг Тэрэлжээс Гачуурт-руу яваад зогсоолдоо ирэх мөн зогсоолоосоо урсгал дагуу яармагийн чиглэлд гэсэн маршрутаар хийнэ.

Монголын анхны ногоон байгууламждаа завины зогсоолтой Мишээл резиденс орон сууц 2022 оны IV улиралд ашиглалтанд орно.

Борлуулалтын алба: 7505-7788

Мишээл Резиденс:

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж