Этгээд загварын хувцасны өлгүүр

Хуучирсан мэдээ: 2010.08.23-нд нийтлэгдсэн

Этгээд загварын хувцасны өлгүүр

Ямарваа нэгэн газар үйлчлүүлэхээр орох үед хувцас болон малгайгаа өлгөх шаардлага гардаг. Гэхдээ хувцасны өлгүүр гэхээр нэг л хэвийн дүр зураг тандлл төсөөлөгдөж байна уу.

Харин таны тэрхүү тогтмол төсөөллийг эвдэх нэгэн шинэ өлгүүр худалдаанд гарчээ. Frame Hanger by & Design компанийхан таны гэрт зориулан бүх хувцасаа нэг дор өлгөх боломж бүхий, дүрс хээ нь урлагийн бүтээл болсон өлгүүр зохион бүтээсэн байна.

Уг өлгүүрүүд нь 71 инчийн өндөртэй, 30 инчийн өргөнтэй, 11 кг жинтэй, меланин хавтангаар хийгдсэн аж.

Өнгөний хувьд нэлээд хэдэн сонголттой эдгээр сонгодог өлгүүр 2119 ам.доллараар зарагдаж байна.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж